Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар зургаан хуулийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа.
Үүнд:
- Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
- Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулга
- Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төсөл
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
- Автотээврийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг тус тус өргөн барив.