Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын гишүүд өнгөрсөн амралтын өдрүүдэд аялал жуулчлалын салбарын төлөөлөлтэй уулзсан билээ. Энэ үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг "БНСУ-ын иргэд Монгол Улсад визгүй зорчих асуудал ирэх сарын 15-наас эцэслэн шийдэгдэж, ажил хэрэг болно" гэсэн юм.
Тэгвэл Засгийн газрын ээлжит хуралдаанаар Визийн шаардлагаас чөлөөлөх тухай Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэж байна.
Мөн өнөөдрийн хуралдаанаар Хаягийн мэдээллийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлэх тухай Засгийн газрын тогтоолын төсөл, Хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх чиглэлээр авах зарим арга хэмжээ, Концессын гэрээ цуцлах болон бусад арга хэмжээний тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.