x

"Сайн сурч, боловсролтой хүн болоод өөр шигээ хаягдсан хүүхдүүдийг асардаг болно"

"Ээж найзууд гэх хэдэн архичин авгай нараа авчирч ууна. Энд тэндгүй согтуу, тасарчихсан шалдан хэвтэж байна. Харахаас ой гутам, найзуудаа дагуулж орохоос ч санаа зовмоор. Тэгээд л нэг мэдэхэд би тамхинд орсон байсан"

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын харилцаа хандлага, сурах идэвх байгаа болон тэдний дунд ямар харилцаа өрнөдөг талаар сурвалжлахаар хотын захын дүүргийг зорилоо.

Бидний хэлж заншсанаар захын гэр хорооллоос болохгүй, бүтэхгүй бүх зүйл эхэлдэг гэдэг. Гэхдээ бүх газар нь тийм гэж ойлгох нь өрөөсгөл. Хотын захын нэгэн сургуулиар орлоо. Хичээл эхлэх цаг дөхсөн учир хүүхдүүдийн хөл хөдөлгөөн их байв. Тоглож наадан гүйх, нэг нэгнээ хөөх, хичээлээ ярилцах, зарим нь тараад бие биенээ хааш явахыг нь асуун хоёр гурваараа зам нийлэн алхана.

Хажууханд байх хөлбөмбөгийн талбай дээр 13-15 насны болов уу гэмээр арваад хүүхэд хийх зүйлээ олж ядан чулуу өшигчин, халаасандаа гараа хийгээд шүлсээ хаялан алхална. Тойрч зогсоод бие биенээ элдэв үгээр хэлж, хараал унших нь хэзээний том хүмүүс болсон гэлтэй. Тэднийг хэсэг ажлаа. Жаахан цаашлаад сургуулиас хойш эргэн гудамж руу ороод нэгэн мухар олж бүгд тамхи асаан ээлжлэн сорцгоох юм.

Ярьж байгаа, хийж байгаа үйлдэл нь "Ах нарыг" дуурайх гэсэн насанд хүрээгүй хүмүүс шиг л харагдах юм. Хэсэг тамхи татаж зогсож байгаад бүгд нэг хоёроороо салцгаан гэр гэр рүүгээ явж байгаа бололтой. Тэдний араас дагасаар арай жижиг биетэй хүүг даган хойш гудамж ороон явав. Замдаа түүнийг дуудаад хэсэг ярьж болох зөвшөөрөл аваад хөөрөлдлөө.


-Чамайг хэн гэдэг вэ. Хэдэн настай вэ?

-Намайг Х.Болдоо гэдэг. (Нэрийг өөрчлөв) Би 15 настай.

-Чи сурдаг уу. Аль сургуульд суралцдаг вэ?

-Чингэлтэй дүүргийн .. дугаар сургуульд суралццаг. Наймдугаар анги.

-Тамхи татаж байхыг чинь харлаа. Удаан татаж байгаа юу?

-Тийм ээ. Таван жил болсон байна.

-Яагаад тамхи татдаг болсон юм бэ?

-Ар гэрийн байдлаас болоод эхэндээ сонирхож татдаг байсан. Одоо бүр орчихсон.

-Ар гэрээс гэхээр аав, ээж нь зоддог юм уу?

-Үгүй ээ. Надад аав гэж байхгүй. Мэдээ орсон цагаасаа аав гэж хүн байсныг мэдэхгүй. Ээж архины хамааралтай, байнга уудаг.

Би айлын том, гурван эрэгтэй дүүтэй. Аавгүй байж хаанаас ч юм гэнэт дүү нар гараад л ирдэг. Ээж өөрөө архиа уугаад тасраад унана. Тэгээд л би дүү нараа харна. Гэрийн бүх ажил миний толгой дээр хар багаас ирсэн. Өвөө, эмээтэйгээ байдаг байхад арай амар байсан. Яг үнэнийг хэлэхэд эмээ, өвөө л бид нарыг өсгөж байгаа. Би өвөө эмээдээ баярладаг. Гэтэл ээж нэг гэр авсан болоод өвөөгийн хашаанаас нүүж айлын хашаанд буусан. Тэр цагаас бидний байдал бүр дордсон.

-Дордсон гэдэг нь юу гэж байгаа юм. Ээж чинь харин хүүхдүүддээ илүү анхаарал хандуулахгүй байна уу?

-Үгүй. Байнга найзууд гэх хэдэн архичин авгай нараа авчирч ууна. Энд тэндгүй согтуу, тасарчихсан авгай нар. Харахаас ой гутам. Тэгээд л заримдаа дүү нараа дагуулаад эмээ, өвөө дээр очно. Байнга ээж тэгээд байна гэх хэцүү. Хэлэхээр загнана, хөөнө. Элдвээр хараана.

Нөгөө согтуу авгай нар нь энд тэнд гэрт ч хамаагүй бие засна гээд бод доо. Хувцсаа тайлаад нүцгэн хамаагүй унтаад өгнө. Найзуудаа дагуулж орохоос санаа зовно. Тэгээд л нэг мэдэхэд тамхинд орсон байсан.

-Эмээ, өвөөдөө энэ тухайгаа хэлж байсан уу?

-Эмээ, өвөө ээжийн ах эгч, дүү нар бүгд мэднэ. Тэд өвөөгийн хашаанд байхад ээжийг загнахдаа загнаад, цагдаа дуудна. Арай ч гайгүй л байдаг байлаа. Тусдаа газар амьдраад хэлэх ярих хүнгүй болж бүр цагаандаа гарна гэдэг билүүдээ тэр нь болсон.

-Чи ээжийгээ архи битгий уу гэж хэлдэг үү?

-Миний үгийг тоохгүй ээ. Эмээ өвөөгийн үгэнд ч ордоггүй. Ээжийн дүү нар хааяа ирэхдээ одоо хүүхдүүдээ бод, боль гэдэг ч тэр үед нь за гэж байгаад л гараад явахаар нь мартдаг.

-Ээж чинь ажил хийдэг үү?

-Нэг төрийн байгууллагад үйлчлэгч хийдэг. Ажилдаа явахаараа хэд хоног ирэхгүй. Ирэхээрээ согтуу. Маргааш нь ажилдаа явахгүй. Өдөржин хэвтээд л байна. Тэгээд л намайг загнаад зараад хоол хий, дүүгээ хувцасла, галаа түл гээд зарц боолтой харьцаж байгаа юм шиг л харьцана.

-Чи ээжийнхээ үгэнд сайн ордог байх нь ээ?

-Орохгүй гээд яах вэ дээ. Миний гурван дүү байгаа. Тэднийгээ өрөвдөөд дүү нараа хоосон хонуулахгүй юм сан гээд л хоол ундаа хийнэ.

-Чи хоол сайн хийдэг үү?

-Тийм ээ. Одоо надад хийж чадахгүй хоол гэж бараг байхгүй. Ээжээсээ ч илүү хоол хийдэг.

-Гэрийнхээ бүх ажлыг хийдэг байх нь ээ?

-Тэгдэг. Одоо миний доод талын дүү зургаадугаар анги. Гар хөлийн үзүүрт хоол хийж сураад арай хөнгөрч байгаа.

-Танай үеийн хүүхдүүд будаг шингэлэгч үнэрлэж мансуурдаг гэсэн яриа байх юм. Чи сонсож байсан уу?

-Тийм ээ. Би ч гэсэн нэг хэсэг сорж, сорж ч юу байх вэ дээ үнэрлэж мансуурч үзсэн.

-Яаж сордог юм бэ. Ходоод гэдэс чинь өвдөхгүй юү?

-Усаар шингэлж ундааны саванд хийж байгаад бага багаар сальфетканд шингээж байгаад сорох байдлаар үнэрлэдэг.

-Тэгээд ямар мэдрэмж төрөх үү?

-Юу ч бодож санахгүй. Зүгээр л бүхнийг мартдаг.

-Чамд тийм хэцүү байдаг гэж үү?

-Тийм ээ. Заримдаа үхмээр санагдах үе байдаг байсан. Гэхдээ өвөө эмээгээ, дүү нараа бодоод чаддаггүй юм байна лээ.

-Тэгж сорж мансуурдаг гэж яаж мэдсэн юм бэ?

-Бид 13-21 настай хорь гаруй хүүхдүүд нийлдэг. Тэгээд л тэр олон хүүхдүүд дунд болж бүтэхгүй санаа төрнө. Болж бүтэх ч санаа төрнө. Тэгж яваад л нэг нь хэлэхэд бүгд нийлээд сордог болсон. Сүүлдээ байнга хэрэглэх, дасах маяг орлоо. Гэрийнхнээсээ мэдээж нууна. Нэг л өдөр баригдана шүү дээ. Нагац эгч, эмээ маань мэдээд эндээс холдуулж, өөр газар байлгалаа. Тэгээд л хэсэг хэрэглэхгүй болохоор мартдаг юм байна лээ.

Одоо бол сурах чухал, эрдэм номтой хүн болоод дүү нараа ингэж явуулахгүй юм шүү гэж өөртөө амлаад сайн сурахаар хичээж байгаа. Урьд нь хичээлдээ явах дургүй, байнга тасалж өвөө эмээ, эгч ах нараа их зовоодог байж. Одоо л засрахгүй бол энэ чигээрээ үлдэх юм шиг санагдаад хичээж байгаа.

-Сайн байна, зов сонголт хийжээ. Чамайг гэрийнхэн нь урамшуулж байна уу?

-Намайг сайн хүн болгох гэж мэдээж эмээ өвөө, ах эгч нар бүгд санаа зовдог. Гэхдээ ганц л хүн тоодоггүй. Тэр бол ээж.

-Ээж чинь бүр тэгтлээ архинд орчихсон гэж үү. Насанд хүрээгүй хүү нь ухаараад засарч байхад ээж чинь засрахгүй гэж үү?

-Тэр хүн миний мэдэхийн л уудаг байсан. Одоо гарахгүй байх аа.

-Ээж чинь хоол ундныхаа юмыг бэлдэж өгдөг үү?

-Хоол унд яах вэ. Хорооноос мөн хүнсний эрх, тусламжийн байгууллагуудаас байнга тусламж өгдөг. Тэрүүгээр болгоод л байдаг.

-Хүүхдийн мөнгө авдаг биз дээ?

-Авна. Заримдаа хувцас гутал авч өгнө. Заримдаа юу ч авч өгөхгүй архиа уучихдаг. Бас өрх толгойлсон эхийн тэтгэмж гэж авдаг гэсэн тэрүүгээрээ бол юу ч авч өгөхгүй. Өөрөө л ууна. Хоол унд хийж бидэнд хараа хяналт тавьж, хайрлаж халамжлах тухай яриад ч хэрэггүй. Зүгээр л ээж гэсэн нэрнээс цаашгүй.

-Цаашдаа чи яая гэж бодож байна вэ?

-Сайн сурч, боловсролтой хүн болоод өөр шигээ хаягдсан хүүхдүүдийг асардаг асрамжийн төв байгуулж, архинд орсон хүмүүсийг архинаас гаргахын тулд ажилладаг болно гэж бодож байгаа.

-Гэхдээ чи ээжийгээ архинаас гарна гэж итгэдэг биз дээ?

-Мэдээж миний ээж л юм чинь би ээжийгээ сайн сайхан байгаасай, бидний төлөө эрүүл саруул урт наслаасай л гэж хүсдэг. Түүнээс илүү өвөө эмээ минь л байхад болно доо. Өвөө эмээдээ л сайн хүн болж харуулна гэж боддог.

-Чи дахиж муухай зүйл хийхгүй, мансуурах бодис хэрэглэхгүй, мөн тамхи татахгүй биз дээ?

-Тийм ээ. Сургуульдаа л шамдан суралцаж. хичээл номоо сайн хийнэ. Дахиж муухай зүйл хэрэглэхгүй, мансуурч донтохгүй, дүү нарынхаа төлөө сайн хүн болно.


Хүүхдүүд будаг шингэлэгч үнэрлэж мансуурдаг гэх талаар ХУД-ийн дугаар хорооны цагдаа Э.Билгүүнээс тодрууллаа. 

Тэрээр "Манай хороонд будаг шингэлэгч бодист мансуурдаг 13-18 насны найман хүүхэд бүртгэгдсэн. Энэ тухай мэдээллийг анх нэг хүүхдийнх нь эмээгийн мэдээлснээр бүртгэж байсан ч баталгаажуулж чадаагүй. Энэ хавийн хороод газарт ороод ихэнх айлууд газраа чөлөөлж, байшингаа буулгаж авч явах, тэр чигээр нь орхих явдлууд байгаа. Үүнийг мэдсэн иргэд орхигдсон байшинд архидан согтуурах, мансуурах үзэгдэл гарч байна гэсэн дуудлага мэр сэр ирж байгаа.

Хоёрдугаар сард ээлжид гарч яваад нэг орхигдсон байшинг шалгаж үзэхэд дотор нь 13-21 насны арав гаруй хүүхэд мансуурсан байдалтай байхыг олж тогтоосон. Уг хүүхдүүдийг бүртгэж аваад одоо эргүүл хийхдээ байнгын шалгаж, хараа хяналтдаа байлгаж байгаа. Тухайн хүүхдүүдийн ар гэр дунджаас доогуур болон нэн ядуу өрх байгаа юм. Эцэг эхийн анхаарал халамж муу, байнга гадуур дэмий сэлгүүцдэг. Зарим нь сургуульд сурдаггүй, завсардсан хүүхдүүд байна. Иймээс эцэг эхчүүд хүүхдүүддээ тавих анхаарал хяналтаа сайжруулж, энэ төрлийн зөрчил хэрэгт хүүхэд тань холбогдох вий гэдгийг сануулъя. Гэр бүлийн орчин нөхцөл сайтай ч бусдад уруу татагдах явдал ч байна" гэв.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 7 цаг 33 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 9 цаг 16 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 9 цаг 25 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 9 цаг 39 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 9 цаг 49 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 9 цаг 53 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 9 цаг 59 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 10 цаг 3 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 23 цаг 50 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top