x

"Улаанбаатар хотод 48 талбарт аж ахуйн нэгжүүд дахин төлөвлөлтийг хэрэгжүүлж байгаа"

Нийслэлийн Засаг даргын Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар, Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү болон гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч “Ивээлт цамхаг констракшн” ХХК-ийн удирдлагууд Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны иргэдтэй уулзаж, тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэв.

“Ивээлт цамхаг констракшн” ХХК нь тус хороонд дахин төлөвлөлтийн төслийг хэрэгжүүлэгчээр шалгаран ажиллаж буй бөгөөд иргэдтэй хийсэн уулзалтын үеэр иргэдэд дахин төлөвлөлтийн талаар танилцуулж, иргэдийн асуултад хариулт өгсөн юм.

Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар “Өнгөрсөн жилүүдэд дахин төлөвлөлтөд иргэдийн итгэх итгэл алдарсан нь харагддаг. Дахин төлөвлөлтөөс шалтгаалан иргэд хохирсон учраас болгоомжлол өндөр байгаа. Үүнтэй холбоотойгоор дахин төлөвлөлтөд олон хүндрэл, бэрхшээл гарч байна. Өнгөрсөн хугацаанд ажлын гүйцэтгэл хангалтгүй аж ахуйн нэгжүүдийн эрхийг цуцалсан. Одоогоор Улаанбаатар хотод 48 талбарт аж ахуйн нэгжүүд дахин төлөвлөлтийг хийж хэрэгжүүлж байгаа. Мөн дахин төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлэхийн тулд зарим том талбарыг жижиглэн, сонгон шалгаруулалтыг зарлаж эхэлсэн. Өнөөдөр уулзалтад ирсэн иргэд дахин төлөвлөлтийг дэмжиж байгаа ч шалгарсан аж ахуйн нэгжүүд иргэдийг хохироовол яах вэ гэсэн айдас байна. Мөн газрын үнэлгээтэй холбоотой асуудал ч бий. Иймд бид аж ахуйн нэгжид хугацаатай үүрэг даалгавар өглөө. Иргэд, аж ахуйн нэгжтэй гурвалсан уулзалтыг дахин хийнэ. Зөвхөн энэ талбар төдийгүй дахин төлөвлөлтийн бүх талбарт аж ахуйн нэгжүүдтэй хамтарч, гурвалсан уулзалтуудыг хийхээр төлөвлөсөн” гэлээ.

Иргэд газар, үл хөдлөх хөрөнгийн үнэ, төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжтэй холбоотой зарим маргааны талаар санал, гомдлоо хэлж байлаа. Иймд Нийслэлийн Засаг даргын орлогч иргэдтэй дахин уулзаж, илүү ойр ажиллах, үүсэж буй хүндрэлийг шийдэхийг төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжид үүрэг болгосон юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Г.Занданшатар: Хөрөнгө оруулалт, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна 13 цаг 15 мин Шинэ сүүлт одны сүүл уртсаж байгааг тогтоожээ 13 цаг 45 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын Удирдах зөвлөлийн даргатай уулзлаа 14 цаг 15 мин Хот, нийтийн аж ахуйнд 157 техник хэрэгслээр парк шинэчлээд байна 14 цаг 47 мин Нийгмийн идэвх нь “хэтийдсэн” эмэгтэй амбан захирагч 15 цаг 6 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг 30 хоногийн хугацаанд буулгана 15 цаг 28 мин Автомашингүй өдөр 9-р сарын 13-нд болно 15 цаг 30 мин Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо 15 цаг 31 мин Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна 16 цаг 4 мин Ерөнхий сайд асан Т.Чинават шүүхийн шийдвэрээс өмнө Тайландаас явжээ 16 цаг 5 мин Богд-Хан уул, Туул гол орчимд цэвэрлэгээ зохион байгуулж байна 16 цаг 9 мин АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визний хугацааг хязгаарлах санал гаргав 16 цаг 10 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Казахстаны цахим засаглалын төвтэй танилцав 18 цаг 20 мин Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон БНСУ-ын Жолланам аймаг хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. 18 цаг 21 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Амбан захирагч Саманта Мостин нар түүхэн айлчлалын үр дүнг танилцуулав 18 цаг 22 мин Уругвай, Колумби, Парагвай ДАШТ-2026-д оролцох эрхээ баталгаажууллаа 18 цаг 24 мин Эх оронч Лоохууз 19 цаг 55 мин Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? 20 цаг 11 мин Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... 20 цаг 23 мин Дэлхийн дундаж насны өсөлт 1939 оноос хойш удааширчээ 21 цаг 8 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Банкны хар жагсаалтыг халлаа Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа...
Top