x

Аи-92 шатахууны үнэ 5-6 дугаар сард өсөхгүй, тогтвортой байх боломж бүрджээ

Шатахууны хангамж, нөөц, Засгийн газраас үнийг тогтворжуулах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, импортлогч “Роснефть” компанитай хийсэн хэлцлийн талаар УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал мэдээлэв. Тэрээр Засгийн газраас өнгөрсөн оны 11 дүгээр сараас хойш газрын тосны бүтээгдэхүүн, тэр дундаа Аи-92 шатахууны нөөцийг бүрдүүлэх талаар ажиллаж, 30-35 хоногийн нөөцийг 45 хоног болгосон талаар дуулгалаа. Үүнийг импортлогч ААН-үүд барьж нөөц хэвийн нөхцөлд байгаа гэв. Үнэ тогтворжуулах хуулийн хүрээнд шатахууны нийлүүлэлтийг онцолж авч үзсэнийг тодотгов.

Аи-92 автобензиний хувьд Онцгой албан татварыг 2018 оноос тэглэсэн шийдвэр өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж, дээрээс нь энэ оны 4 дүгээр сарын 22-ноос гаалийн татварыг он дуустал мөн тэглээд байна. Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод Аи-92 авто бензиний жижиглэнгийн үнэ 2390 төгрөг байна.

Дизелийн түлшний хувьд нэг тонн нь Сингапурын хөрөнгийн биржийн ханшаар тооцоолж, хилийн оруулж ирж буй үнэ 1047 ам.доллар болж байгаа. Энэ нь нэг литр нь 3714 төгрөг гэсэн үг. Засгийн газраас түлшний үнийг тогтвортой хадгалж, хангамжийг хэвийн байлгах үүднээс Онцгой албан татварыг он дуустал тэглээд байгаа. 4 дүгээр сарын эхээр литр тутамд 250 төгрөгөөр нэмэгдсэн үнийг хэрэв Онцгой албан татварыг тэглэхгүйгээр тооцвол дээрх 3714 төгрөг байна. Өнөөдрийн байдлаар 3380 төгрөгөөр борлуулж байна.

Дэлхийн зах зээл дээр Аи-92 автобензин болон дизелийн түлшний үнэ өнгөрсөн онд 60-71.3 хувиар өсөж 2013 оноос хойш үзэгдээгүй өндөр өсөлттэй явж ирсэн. Энэ нь он гарсаар эхний 4 сард 45.8 хувиар мөн өссөнийг онцолж, шатахууны эрэлт, нийлүүлэлтийг хоёр талаас нь харж авч үзэх ёстойг хэллээ. Дээрх нөхцөлд манай улс Аи-92 автобензинийг энэ оны 4 дүгээр сард нэг тонныг нь 1110 ам.доллароор худалдан авсан. Энэ үнийг өртөгөөр тооцвол нэг литр нь 3330 төгрөг гэсэн үг. Харин ОХУ-ын манай гол импортлогч “Роснефть” компанитай хийсэн ээлжит хэлцлийг баталгаажуулсны үр дүнд Аи-92 автобензинийг нэг тонныг 840 ам.доллар болгон, энэ үнээр нийлүүлэхээр боллоо гэдгийг дуулгав. Энэ нь литр тутамд 940 төгрөгөөр нэмэгдэж, 3330 төгрөгт хүрэх байсан үнийн өсөлтөөс сэргийлж, 5-6 дугаар сард үнэ тогтвортой байх боломжийг бүрдүүлж байгаа аж.

Түүнчлэн ОХУ-д ажиллах үеэрээ тус улсын Аж үйлдвэр, худалдааны дэд сайд А.В.Груздевтэй уулзаж, манай уул уурхайн үйлдвэрлэлд нэн шаардлагатай бүтээгдэхүүнүүдийг Оросын нутаг дэвсгэрээр дамжуулан тээвэрлэхэд гарч болзошгүй хүндрэлийг шуурхай шийдвэрлэхэд хамтран ажиллахаар тохирсоныг мэдээллээ.

Энэхүү мэдээллийн дараа тэрээр этгүүлчдийн асуултад хариулав.

-“Роснефть”-ээс авах шатахууны төлбөрийг ам.доллароор хийх үү? Төлбөрийн нөхцөлийг хэрхэн шийдэв?

-Шатахууны үнийг тогтворжуулах үүднээс 4-5 дугаар сард нийлүүлэх нефть бүтээгдэхүүний урьдчилгаа төлбөр 100 сая ам.долларыг шилжүүлнэ. Рублийн ханш 71 төгрөг байгаа, тооцоо хийгээд үзэхэд 7.1 тэрбум рубль шилжүүлэхээр байгаа. Ийм хэмжээний рублийг Монголын зах зээл дээрээс босгох хэцүү, Тиймээс рублийг Лондонгийн бирж дээрх харьцах ханшаар тооцон ам.доллароор нийлүүлнэ.

ОХУ-д хийсэн уулзалтаар цаашдаа нефть бүтээдэхүүний гүйлгээнийхээ арилжааг ам.доллароор хийх боломжгүй болох юм уу, гацаа үүсэх нөхцөлд рубль болон бусад валютаар хийх боломжийг манай талаас тавьж, үүнийг хоёр талаасаа судалж хийхээр ярилцаж байгаа.

-Хаврын тариалалтад шаардагдах шатахууны нөөц, хүрэлцээ хэр байгаа вэ?

-Хаврын тариалалтад ХХААХҮЯ-наас авсан судалгаа мэдээгээр нийт 20 мянган тонн дизель түлш хэрэгтэй байгаа. Бидэнд энэ хэмжээний түлш шатахуун нийлүүлэх хангалттай нөөц бололцоо байгаа.

-ОХУ-д хийсэн уулзалтаар ямар ямар асуудлыг ярилцан шийдэв?

-Та бүхэн мэдэж, БНХАУ ковидын хориотой, хил хаасан, хязгаарлалттай байгаа. Үүнтэй холбоотойгоор манай улс уул уурхайн салбарын зарим үйл ажиллагааг хэвийн явуулах үүднээс зарим шаардлагатай бодис, бүтээгдэхүүнийг Владивостокоор дамжуулан ОХУ-аас транзит тээврээр авах гарцыг судалж байна. Энэ саналыг ОХУ-ын талд тавьж транзит тээврийн зөвшөөрлийг хүссэн. Энэ талаар хамтран ажиллахаар тохиролцсон.

Харин “Роснефть”-тэй хийсэн ээлжит хэлцлээр манай улс ирэх саруудад 120 мянган тонн (сард 40 мянган тонн)-ыг авах захиалгыг гэрээнд тусгасан. Үүнийн хүрээнд дотооддоо шатахуун импортлогч компаниудад Монголбанкнаас арилжааны банкуудаар дамжуулан хөнгөлөлттэй зээл олгож байгаа. Ингэснээр дээрх хэмжээний шатахууны нөөцийг бүрдүүлж байна. Энэ бол төсвийн татаас биш. Төсвөөс нэг ч төгрөг гарахгүй.

-Сүүлийн үед манай улс бусад улсаас үнэтэй нефть бүтээгдэхүүн авдаг гэсэн шүүмжлэл гараад буй. Энэ талаар тайлбарлана уу?

-Олон улстай (дэлхийн 100-гаад оронтой) харьцуулж жишээ нь, дизель түлшийг аваад үзэхэд манай улс 1.002 ам.доллароор нэг литрийг нь авч байгаа. Энэ нь дэлхийн дунджаас 45 орчим хувиар бага байгаа юм. Казахстан, Колумб, Саудын Араб, Азербайжан, Ирак зэрэг газрын тосыг их хэмжээгээр олборлон үйлдвэрлэгч орнууд манайхаас хямд үнээр борлуулдаг. Бусад улс орон манайхаас илүү өндөр өртөгөөр худалддаг. Энэ нь агаарын бохирдлыг бууруулах зэрэг янз бүрийн албан татвараар нэмэгдэн илэрч гардаг. Жишээ нь, Хонгкогт дизель түлшийг литрийг нь хамгийн өндөр 2.098 ам.доллар буюу бараг 3 ам.доллароор зардаг. Үүгээр авч үзэхэд манай улс дизель түлшийг хамгийн хямдаар борлуулж буй орны тоонд ордог. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 7 цаг 33 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 9 цаг 16 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 9 цаг 25 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 9 цаг 39 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 9 цаг 49 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 9 цаг 53 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 9 цаг 59 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 10 цаг 3 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна 23 цаг 50 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top