x

Г.Батзориг: Койны ханш өснө гэж хүлээх хэрэггүй. Энэ бол баялаг бүтээдэг механизм биш

Эдийн засагч Г.Батзоригтой ярилцлаа.

-Хүмүүс койн худалдаж аваад ашиг олж чадсан болов уу?

-2021 онд л койн анх тренд болоход “Понзи схем” шиг бүтэцтэй гэж эдийн засагчийн хувиар хэлж байсан. Судалгаа ч танилцуулж байлаа. 100 хүн койнд мөнгөө орууллаа гэхэд тавд нь хожоод 95-д нь алддаг систем шүү дээ. Тэгэхээр койн аваад ашиг хийсэн хүмүүс бий. Сүүлд орсон хүмүүсийнхээ мөнгийг эхэнд орсон цөөхөн хүмүүс нь авчихсан л гэсэн үг. Койны цаана ямар ч баялаг бүтээх процесс байхгүй. Баялаг бүтээнэ гэдэг нь 100 төгрөг нь 200 төгрөг болохыг хэлнэ. Харин койн дээр бол 100 төгрөг нь 100 төгрөг хэвээрээ л байдаг. Дотроо л хуваарилалт хийгддэг.

-Хамгийн их ашиг олсон нь ойролцоогоор хэдэн төгрөг бол?

-Хоёрдогч зах дээр гарахдаа маш их хэмжээний үнийн хөөс үүссэн. Тэгэхээр тэр өсөлтийн үед мөнгөө 2-5 дахин өсгөж байсан ч хүмүүс бий. Анхдагч зах зээлд 1 төгрөгөөр гарсан койныг иргэн А 10 саяар авсан гэж бодъё. Хоёрдогч зах дээр үнэ өсч, 5 төгрөг болоход иргэн А нь 50 сая төгрөгтэй болно. Түүний 40 сая төгрөгийг үнийн өсөлт бүр дээр мөнгөө оруулсан хүмүүс нийлж төлж байгаа гэсэн үг.

-Одоо койны үнэ хэр унасан бэ?

-Нийтдээ 50 гаруй койн бүртгэлтэй байна. Койнуудын бараг ихэнхийнх нь үнэ унасан. Зарим нь бүр дампуурч, сураггүй болсон. Түүнчлэн 26 койныг нь Санхүүгийн Зохицуулах Хорооноос зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн. Тэгэхээр үргэлжлэн үнэ нь унах л болов уу. Жилийн өмнө би койны талаар судалгаа хийж байсан. Тус судалгаанд олон улсад арилжаалагдахаа больсон 2000 гаруй койны амьдралын мөчлөгийг авч үзсэн. Эдгээр койны 60 хувь нь 1-3 сарын л настай байсан. Одоо эргээд харахад яг тэр зүй тогтол манай дээр ажиглагдаж байна. Жил дотроо ихэнх койны үнэ унасан. Алдагдал үүрээд ч хамаагүй хүмүүс мөнгөө татаж авсаар байна.

-Койн өснө гэж хэдийг хүртэл хүлээх вэ?

-Койн өснө гэж хүлээх хэрэггүй. Энэ бол баялаг бүтээдэг механизм биш. Тиймдээ ч удаан оршин тогтнож чадахгүй. Койны зах зээл рүү давхардсан тоогоор 500 гаруй мянган хүн оролцсон гэх юм байна лээ.

Харамсалтай нь эдгээр хүмүүсийн ихэнх нь мөнгөө алдсан. Үүнээс болоод хөрөнгийн захыг худлаа юм байна гээд бодчих вий гэхээс л хувьдаа их эмзэглэж байна. Дөнгөж л хөл дээрээ босож байгаа хөрөнгийн захыг хөрөнгө оруулагчид, мэргэжлийнхэн нь хамгаалж, хөгжүүлж явах учиртай. Санхүүгийн бизнес бол бүхэлдээ итгэлцэл дээр тогтдог. Тиймээс өөрөө л мөнгө олж байвал болоо гэсэн сэдлээр хөрөнгийн захыг сонирхож буй хүний итгэлийг хөсөрдүүлэх учиргүй. Алдагдал хүлээсэн эдгээр хүмүүс хөрөнгийн захад ойрын гурван жилдээ орж ирэхгүй болов уу. Койн бол хувьцаа, бонд шиг он удаан жил оршсон, уламжлалт бүтээгдэхүүн биш гэдгийг л тэдгээр хүмүүс маань ойлгоосой. Хөрөнгө оруулалтад их, бага дүн нь чухал бус тэвчээр, тууштай байдал л хамгийн чухал байдаг.

-Бидэнд тэгж хүлээх боломж, эдийн засаг бий юү?

-Эдийн засаг хүнд байна. Хүнээр бодвол хавсарга өвчтэй хүн байна. Ковидтой хоёр жил зууралдаад дуусах гэж байтал геополитикийн эрсдэл тулгарлаа шүү дээ. Энэ үед хүн бүр хөрөнгийн үнэ цэнээ хадгалах л хөрөнгө оруулалт хийнэ. Тухайлбал, алтыг дурдаж болно. Харин койн бол биш.

-20 сая төгрөгөөр койн авсан хүн 7 сая төгрөгтэй үлдлээ гэсэн мэдээлэл явж байна. Койны үнэ яагаад унах болов?

-Цаана нь ямар нэг баялаг бүтээгдэхгүй байна. Койноор татсан мөнгөөрөө талбай тойроод өндөр үнэтэй самбар дээр реклам байршуулж байна. Тэгэхээр мөнгө нь юунд зарцуулагдаж байгаа нь ойлгомжтой шүү дээ. Бүх хүн богино хугацаанд ашиг олно гэсэн сэдэлтэй санхүүгийн захаар хэрэн хэсүүчилж байгаа хөрөнгийг халуун мөнгө гэдэг. Тэгэхээр эдгээр мөнгө нь урт хугацаанд койн дээр байрших ямар ч боломжгүй. Тиймээс тодорхой хугацааны дараа хүмүүс гарч, улмаар үнэ унаж байна.

-Ирээдүйд койн зах зээл дээр байр сууриа олно гэдэг нь хэр бодитой вэ?

-Олон улсад гарч буй ардаа төсөлтэй, хөгжүүлэлт хийгддэг, тодорхой хэрэглээтэй, платформууд дээр байршсан, зах зээлийн үнэлгээ ихтэй койнууд амьдрах чадвартай байна. Харин эсрэгээрээ үнэлгээ багатай, тухайн улсдаа гарч буй дотоодын койнуудын амьдралын мөчлөг бага, үнийн хэлбэлзэл маш өндөр байна. Тэгэхээр өөрийн гэсэн эко системийг бий болгосон койнууд нь цаашид тэсээд л явна.

Санхүүгийн зах зээл талаасаа харвал койн бол хөрөнгө оруулалтын нэг хэрэгсэл болсон. Гэхдээ хэлбэлзэл ихтэй, эрсдэл өндөр тул багцынхаа багахан хувиар л компаниуд хөрөнгө оруулалтыг хийдэг. Өөрөөр хэлбэл, бүх мөнгөөрөө тоглодоггүй гэсэн үг. Ер нь койны зах зээл өөрөө төвлөрөл ихтэй. Халим гэгдэх мэдээлэл ихтэй, мэргэжлийн хөрөнгө оруулагч нар л энэ зах зээлийн үнийг чиглүүлдэг. Харин хувь хөрөнгө оруулагч бол халимны дайралтыг зогсоох боломжгүй буюу мөнгөө алдах магадлал ихтэй.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 7 цаг 45 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 9 цаг 28 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 9 цаг 38 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 9 цаг 51 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 10 цаг 1 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 10 цаг 5 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 10 цаг 12 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 10 цаг 15 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Өчигдөр 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top