x

Японы Засгийн газраас МУГЖ Д.Сосорбарамд Мандах нар одон гардуулна

Япон Улсын Засгийн газраас 2022 оны хаврын одон гардуулах Гадаад иргэдийн нэрсийн жагсаалтыг зарлав. Монгол Улсаас уг одонг Ц.Даваадорж болон Д.Сосорбарам нар хүртэхээр болжээ. 

Төрийн соёрхолт, Монгол Улсын Гавьяат Жүжигчин Догмидын Сосорбарам нь 1978 онд Улсын Багшийн дээд сургуулийг кино драмын анги төгссөний дараа Улсын Драмын Эрдмийн театрын жүжигчнээр ажиллаж хугацаандаа олон сайхан дүр бүтээж байв. 1990 оноос хойш Монголд өрнөсөн ардчилсан хөдөлгөөнд манлайлах үүрэг гүйцэтгэж байснаас улбаалан ардчилсан нийгэм руу шилжсэн шилжилтийн үеэс эхлэн тууштай дэмжиж ирсэн Япон Улстай харилцах харилцааг чухалчлан үзэх болсон.

Тэрбээр 2007 оны “Монгол дахь Японы жил” (Япон Улс, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ой)-ийн хүндэтгэлийн концерт болон 2015 онд Японы Зүүн хойд бүс нутагт болсон байгалийн гамшигт зориулсан хандивын тоглолт (Иватэ муж)-д оролцохын хамт 2016 онд японы алдарт дуучин Яширо Аки Монгол Улсын соёлын элчээр томилогдох үед хийсэн тоглолтын ерөнхий найруулагчаар ажиллахын зэрэгцээ тоглолтод хамтран оролцжээ. 

Мөн 2019 онд Соёлын харилцааны хэлэлцээр байгуулсны 45 жилийн хүндэтгэлийн тоглолтод Морин хуурын чуулгатай хоршиж дуулсан бөгөөд 2020 оны Япон Улсын Цог Жавхлант Эзэн хааны мэндэлсэн өдөрт зориулсан хүлээн авалтад хоёр орны Төрийн дууллыг эгшиглүүлэх зэрэг дуу, бүжгээр дамжуулан хоёр орны соёлын харилцааны гүүр болж чухал үүрэг гүйцэтгэсэн нь хоёр орны ард түмний харилцан ойлголцол, найрамдалт нөхөрсөг харилцааг хөгжүүлэхэд үлэмж хувь нэмрээ оруулсан байна. 

Иймээс түүний Япон, Монгол хоёр орны дуу, бүжгээр дамжсан харилцаа болон харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд хувь нэмрийг үнэлж, “Мандах нар”одонгийн “Алт, мөнгөн туяа” зэрэглэлийн одон гардуулахаар болжээ. 

Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн төвийн захирал Цэнддаваагийн Даваадорж нь 1983 онд Монгол Улсын Их Сургуулийн Эдийн засгийн сургуулийг төгсөөд Монгол Улс ардчилсан нийгэмд шилжээд удаагүй байсан 1993 онд Засгийн газрын тэтгэлэгт оюутны хувиар эдийн засгийн судалгааг гүнзгийрүүлэн судлахаар Шига их сургуульд эдийн засгийн магистрын улмаар Киотогийн их сургуулийн докторын зэргийг тус тус хамгаалсан. МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн профессорын хувьд Японд суралцаж байсан туршлага, японы жишээнд тулгуурлан макро эдийн засгийн ухааны хичээл заахын зэрэгцээ Нагоя болон Сайтамагийн Их сургуульд Монголын эдийн засгийн талаар илтгэл тавьж, лекц уншиж байсан зэргээр хоёр орны харилцан ойлголцлыг нэмэгдүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулжээ. 

Түүний дараа МУИС-ийн дэд захирлаар амжилттай ажиллахын зэрэгцээ 2002 оноос 2011 он хүртэл Япон, Монгол хоёр орны харилцааны нэгэн бэлгэ тэмдэг болох Монгол-Японы Хүний Нөөцийн Хөгжлийн төвийн дэд захирлаар, 2012 оноос өнөөг хүртэл захирлаар ажиллаж ирэхдээ Монгол дахь япон хэлний боловсрол олгох, япон соёлыг танилцуулах мөн бизнесийн салбар дахь хүний нөөцийг хөгжүүлэхэд голлох үүрэг гүйцэтгэн хоёр орны ард түмний харилцан ойлголцол, найрамдалт нөхөрсөг харилцааг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмрээ оруулсан байна. 

Иймээс түүний Япон, Монгол хоёр орны эрдэм шинжилгээний харилцаа болон харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхэд хувь нэмрийг үнэлж, Одонгийн төрөл: "Мандах нар" одонгийн "Тууз бүхий Алтан туяа" зэрэглэлийн одон гардуулах аж. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Г.Занданшатар: Хөрөнгө оруулалт, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна 13 цаг 18 мин Шинэ сүүлт одны сүүл уртсаж байгааг тогтоожээ 13 цаг 49 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын Удирдах зөвлөлийн даргатай уулзлаа 14 цаг 19 мин Хот, нийтийн аж ахуйнд 157 техник хэрэгслээр парк шинэчлээд байна 14 цаг 51 мин Нийгмийн идэвх нь “хэтийдсэн” эмэгтэй амбан захирагч 15 цаг 10 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг 30 хоногийн хугацаанд буулгана 15 цаг 32 мин Автомашингүй өдөр 9-р сарын 13-нд болно 15 цаг 34 мин Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо 15 цаг 35 мин Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна 16 цаг 8 мин Ерөнхий сайд асан Т.Чинават шүүхийн шийдвэрээс өмнө Тайландаас явжээ 16 цаг 9 мин Богд-Хан уул, Туул гол орчимд цэвэрлэгээ зохион байгуулж байна 16 цаг 13 мин АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визний хугацааг хязгаарлах санал гаргав 16 цаг 14 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Казахстаны цахим засаглалын төвтэй танилцав 18 цаг 24 мин Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон БНСУ-ын Жолланам аймаг хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. 18 цаг 25 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Амбан захирагч Саманта Мостин нар түүхэн айлчлалын үр дүнг танилцуулав 18 цаг 26 мин Уругвай, Колумби, Парагвай ДАШТ-2026-д оролцох эрхээ баталгаажууллаа 18 цаг 28 мин Эх оронч Лоохууз 19 цаг 59 мин Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? 20 цаг 15 мин Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... 20 цаг 27 мин Дэлхийн дундаж насны өсөлт 1939 оноос хойш удааширчээ 21 цаг 12 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Банкны хар жагсаалтыг халлаа Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа...
Top