x

С.Түмэнгэрэл: Ганц гурилын үнийг буулгаснаар гурилан бүтээгдэхүүний үнэ буурах боломжгүй

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүнсний худалдааны салбарын аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж, Гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг хэрэгжүүлэхэд дотоодын үйлдвэрлэгчид, импортлогчид, сүлжээ дэлгүүр, зах худалдааны төвүүд хэрхэн хамтран ажиллах боломжтой талаар санал солилцов. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Засгийн газар эхний нэг жил цар тахалтай тэмцсэн цаг хугацаа байлаа.  Жилийн өмнө ихэнх аж ахуйн нэгж хязгаарлалтад, улсын төсөв 23 хувиар тасарч, эдийн засаг хасах 5.3 хувьтай байсан үе. Вакцинжуулалтыг амжилттай явуулсны дүнд энгийн амьдралын хэмнэлдээ шилжээд байна.

Гэсэн ч өмнөд хөрш БНХАУ-д цар тахлын халдвар эрчимжиж, хойд хөрш ОХУ-Украин улсын хооронд хямралт нөхцөл байдал давхацсанаас үүдэн хүнс, түүхий эд, бүтээгдэхүүний татан авалт удааширч, валютын хомсдол, үнийн өсөлтөөс шалтгаалсан олон хүндрэл тулгарч байна. Бараа бүтээгдэхүүний үнийг төр зохицуулах ёсгүй, зах зээлийн зарчмаараа явах ёстой гэсэн бодолтой байдаг.

Харамсалтай нь, олон улсын нөхцөл байдал үнэ тогтворжуулахад төр оролцохоос өөр аргагүйд хүрч, гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстлоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг УИХ-аар батлуулж, энэ оны төсвийг тодотгохоор хэлэлцүүлж байна. Инфляц 15-16 хувьтай байгаа, үүнд нөлөөлдөг мах, гурил, шатахууны үнийг тогтвортой байлгахад аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл, шатахуун импортлогчдод татаас олгохоор шийдвэрлэсэн.

Цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосны гаалийн албан татварыг чөлөөлөхөөр төсвийн тодотголын төсөлд тусгасан. Энэ оны III, IV улиралд эдийн засаг хүнд сорилттой нүүр тулж, ирэх оны нэгдүгээр хагасаас өсөлттэй гарах прогнозыг олон улсын байгууллагууд хийжээ. Амаргүй энэ нөхцөлд хүнсний худалдааны салбарын төлөөлөл та бүхнийхээ санаа бодлыг сонсохоор уулзалт зохион байгуулж байна” гэлээ.

Энэ үеэр “Апу дэйри” компанийн захирал Г.Баярмагнай “Монгол хүний сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг нэмэгдүүлэх хэрэгтэй байна. Манай улс жилд 30 орчим сая тн хуурай сүү импортоор авдаг. Олон улсад нэг хүнд ногдох сүүний жилийн хэрэгцээ 160-180 литр байдаг бол манайд 30-50 литр байна. Үүнийг яаж гурав дахин өсгөх вэ. Бид 1,000 орчим малчин өрхөөс сүү цуглуулдаг. Цаашид 21 аймаг, бүс нутгуудад сүүний цэг байгуулах шаардлага бий. Үүнийг хийж чадвал 5,000 орчим малчин өрхийн орлого нэмэгдэнэ. Мөн хатаасан сүүний үйлдвэр байгуулбал малчид зундаа сүүгээ өгөөд өвөлдөө үр өгөөжийг нь хүртэх боломжтой. Эдгээрийг хийж чадвал импортод гарч буй валют дотооддоо үлдэнэ” гэсэн.

Харин “Өгөөж чихэр боов” компанийн захирал С.Түмэнгэрэл “Биднээс хамаарахгүй нөхцөл байдал бий болчихлоо. Үүнээс шалтгаалж, бүх түүхий эдийн үнэ өссөн. Үнэ буулгах гэхээсээ илүүтэй яаж тогтвортой байлгах вэ гэдэгт анхаарах хэрэгтэй. Гурилан бүтээгдэхүүн хийхэд гурил 10, тос 13, элсэн чихэр 6, сав баглаа 5 хувийг эзэлдэг. Ганц гурилын үнийг буулгаснаар гурилан бүтээгдэхүүний үнэ буурах боломжгүйг эндээс харж болно. Яагаад гэвэл, гурилаас бусад түүхий эдийнхээ 98 хувийг гаднаас авч байна. Тиймээс хүнсний хомсдол үүсгэхгүйн тулд хүнс үйлдвэрлэгч компаниудтай своп хэлцэл хийвэл яасан юм бэ. Засгийн газар татварын уян хатан бодлого явуулах хэрэгтэй.

Өмнө нь ААН, иргэдийн нийгмийн даатгалын шимтгэлийн хувийг бууруулсан шийдвэр маш том дэмжлэг болсон. Дахин хөнгөлөлт үзүүлж болох уу. Үйлдвэрлэгчид бид боломжоороо зүтгэж байна. Ажлын байраа хадгалаад явбал нийгэмдээ тустай. Боломжоороо зүтгэе” гэв.

Цагаан будаа, ургамлын тос, элсэн чихрийн гаалийн болон НӨАТ-ыг өнгөрсөн жилийн долдугаар сар хүртэл чөлөөлсөн нь том дэмжлэг байсныг импортлогч компанийн төлөөлөл мөн хэлж байлаа.

Одоо ийм хөнгөлөлт байхгүй учраас дээрх бүтээгдэхүүний үнэ 35-40 хувиар өссөнийг хэлж, татварыг тэглэж өгөх саналыг Ерөнхий сайдад уламжилж байв.

Харин “Түмэн шувуут” компанийн захирал Ж.Болд “Жилд манайх 390 сая ширхэг өндөгний хэрэглээтэй. Үүний 50 хувийг дотоодоос хангаж, үлдсэнийг нь импортоор авдаг. Шувууны аж ахуй эрхлэхэд тоног төхөөрөмж хэрэгтэй, үүний гааль болон НӨАТ-ыг чөлөөлбөл хэрэгтэй байна. Импортын хямд үнэтэй өндөг зуны улиралд их орж ирдэг. Үйлдвэрлэгчид үүнтэй өрсөлдөх хэцүү. Жилд импортоор орж ирэх өндөгний тоог зохицуулбал шувууны аж ахуй манайд хөгжих боломжтой” гээд өндөгний үнийг энэ цаг үед 30 төгрөгөөр бууруулах боломжтой гэдгээ хэллээ.

Тэгвэл “Монголын махны холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Очирбат “Махны үйлдвэрүүдийн бэлтгэсэн махыг төсвийн байгууллагад нийлүүлэхийг хуульчилбал үйлдвэрлэл эрхлэгчдэд том дэмжлэг болно. Махны экспорт зогссоноос зарим үйлдвэр хаалгаа барихад хүрч байна. Өнгөрсөн жил экспортод гаргахад бэлтгэсэн 6,000 тонн ямаа, 4,000 тонн адууны махаа богино хугацаанд экспортлоход төрөөс дэмжвэл манайд валют орж ирнэ” гэлээ.

Харин “Сансар сүлжээ” дэлгүүрийн гүйцэтгэх захирал Э.Оюундарь “Манайх 30 мянган нэр төрлийн бараа дотоодоос болон импортоор авч худалддаг. Нийлүүлэгчдээс авсан бараан дээрээ дунджаар 15 хувийг нэмж байна. Том талбайд олон хүн ажиллуулж, түрээс төлөхийн хэрээр үйл ажиллагааны зардал нэмэгддэг. Энэ жил түрээсийн зардал 35, тээвэр логистик, шатахууны зардал 16 хувиар өссөн. Ийм үед ашиглалтын зардал болон нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөд хөнгөлөлт үзүүлбэл дэмжлэг” болно хэмээсэн.

Хүнсний худалдааны салбарын аж ахуйн нэгжийн төлөөлөл гол төлөв төр татварын бодлогоор дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүссэн юм.

Тэдний санаа бодлыг сонссоны дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Аливаа шийдвэрийг ярилцаж гаргахгүй бол бодит байдалд эерэг, сөрөг олон талаас нөлөөлдөг. Бүхнийг хөнгөлөөд, чөлөөлөөд явбал улс даахгүй. Та бүхэн шийдлээ гаргаад саналаа өгөөрэй. Асуудлыг богино хугацаанд шийдээд явна. Долоо хоног бүрийн Засгийн газрын хуралдааны эхэнд хүнсний асуудлыг хэлэлцэж байгаа. Үүгээр та бүхний гаргасан саналыг хэлэлцэнэ. Дахин уулзъя” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 7 цаг 45 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 9 цаг 28 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 9 цаг 38 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 9 цаг 51 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 10 цаг 1 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 10 цаг 5 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 10 цаг 12 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 10 цаг 15 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Өчигдөр 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top