2022 оны Дөрөвдүгээр сарын 27-нд 18 байршилд газрын цахим дуудлага худалдааг зохион байгуулжээ.
Эдгээр байршлаас 9 байршилд 21 иргэн, хуулийн этгээдээс оролцох хүсэлт ирүүлсэн байна. Үүнээс дөрвөн байршлын газрыг зарж, нийслэлийн төсөвт 456.9 сая төгрөг төвлөрүүлэхээр болжээ.
ДУУДЛАГА ХУДАЛДААГААР ЗАРАГДСАН ГАЗРУУД:
-
Амины орон сууцны хотхоны зориулалтаар: Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Их хуандай ам орчимд, 10,000м2 /#2022-9873/
-
Үйлдвэрлэлийн барилга, байгууламж бусад газрын зориулалтаар: Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Төв аймаг явах замын баруун талд, 20,000м2 /#2022-9887/
-
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн цогцолборын зориулалтаар: Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Их булаг орчимд, 10,000м2 /#2022-9876/
-
Жимс жимсгэнийн усалгаатай тариалангийн зориулалтаар: Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Их булаг орчимд, 10,000м2 /#2022-9877/
ҮНИЙН ДҮН:
№ |
Дуудлага худалдаа зохион байгуулсан огноо |
Цахим дуудлага худалдаанд санал болгосон байршлын тоо, ш |
Ялагч тодорсон байршлын тоо, ш |
Талбай, га |
Оролцог-чийн тоо, ш |
Анхны үнэ, сая ₮ |
Худалдсан үнэ, сая ₮ |
Төвлөрүүлсэн үнэ, сая ₮ |
---|---|---|---|---|---|---|---|---|
1 |
2022.04.27 |
18 |
4 |
5 |
21 |
157 |
456.9 |
15.7 |
2 |
Тэмдэгтийн хураамж |
0.15 |
||||||
НИЙТ ДҮН |
18 |
4 |
5 |
21 |
157 |
456.9 |
15.85 |