x

Хөгжлийн банкны зээлдэгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч, зээлээ төлөхөө илэрхийлжээ

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Монгол мах экспо” ХХК, “Бишрэлт пропертиз” ХХК, “Веллмарт” ХХК-д холбогдох иргэний хэргийг 2022 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр хянан хэлэлцлээ.

“Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК нь хариуцагч “Монгол мах экспо” ХХК, хамтран хариуцагч “Бишрэлт пропертиз” ХХК, “Веллмарт” ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт 32,178,607,980.57 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. 

Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны зургадугаар сарын 2-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд хариуцагч “Монгол Мах Экспо ХХК”-аас 32,178,607,980.57 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК-д олгож, зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд хариуцагч “Монгол мах экспо” ХХК болон хамтран хариуцагч “Бишрэлт пропертиз” ХХК, “Веллмарт” ХХК-ийн зээлийн барьцаанд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны долдугаар сарын 27-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч гэрээнээс татгалзсанаас хойш зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлснийг хангах үндэслэлгүй гэж үзэж, нэхэмжлэлийн шаардлагаас  2,229,181,236.26 төгрөгийг хэрэгсэхгүй болгон хариуцагч “Монгол мах экспо” ХХК-аас 29,949,426,744.31 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.

Нэхэмжлэгч “Монгол Улсын хөгжлийн банк” ХХК болон хариуцагч “Монгол мах экспо” ХХК нь тус тус хяналтын журмаар гомдол гаргасан байна.

Шүүх хуралдаанд хариуцагч нар нь нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг нэхэмжлэгч “Монгол Улсын хөгжлийн банк” ХХК нь зөвшөөрч хүсэлт гаргасан, хариуцагч “Монгол мах экспо” ХХК нь хяналтын журмаар гаргасан гомдлоосоо татгалзсан хүсэлтийг тус тус гаргасан тул хариуцагч нарын зөвшөөрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Улсын дээд шүүх

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 7 цаг 55 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 9 цаг 38 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 9 цаг 47 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 10 цаг 1 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 10 цаг 11 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 10 цаг 15 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 10 цаг 21 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 10 цаг 25 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Өчигдөр 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top