Япон улсын Гадаад хэргийн сайд Ёшимаса Хаяаши Дөрөвдүгээр сарын 30-нд манай улсад айлчлан ирнэ. Тэрээр Монгол Улсын Гадаад Харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар айлчлан ирэх гэж байгаа юм.
Мөн айлчлалын хөтөлбөрийг өнөөдөр олон нийтэд танилцуулах аж.
Дашрамд, 2019 онд Японы Гадаад хэргийн сайд Т.Коно, 2020 онд сайд Т.Мотэ нар айлчлан ирж байснаас хойших Монгол Улсад хийж анхны айлчлал болж байна. Ёшимаса Хаяаши нь 2021 оны арваннэгдүгээр сараас тус улсын Гадаад хэргийн сайдаар ажиллаж эхэлжээ.