Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газраас хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгахын ач холбогдлыг сурталчилах зорилго бүхий “Эх дэлхийгээ хайрлая” өдөрлөгийг 2022 оны Дөрөвдүгээр сарын 23-ны өдөр зохион байгууллаа.
Өдөрлөгт дүүргийн Засаг даргын Тамгын газар, харьяа хэлтэс албад, хороо, сургууль цэцэрлэг, сууц өмчлөгчдийн холбоод оролцож хуванцар 250 кг, гялгар уут 84.8 кг, дахин ашиглах шил 500 ширхэг, дахин боловсруулах шил 220 кг, цаас 64 кг, картон 64кг, лааз 30 кг, дахин боловсруулах хуванцар 25 кг тус тус цуглуулан дахивар хүлээн авах цэгт хүлээлгэн өгч, үйл ажиллагааны дараах талбайн цэвэрлэгээг “Баянгол Шинэ өргөө” ОНӨААТҮГ зам талбайн бригад гүйцэтгэж ажиллалаа.
“Эх дэлхийгээ хайрлая” өдөрлөгийн нээлтийн арга хэмжээнд ТНААХ-ийн дарга Г.Мөнх-Эрдэнэ, дүүргийн ИТХ Төлөөлөгч П.Өлзийнаран, “Баянгол Шинэ өргөө” ОНӨААТҮГ-ын дэд дарга Г.Даваасүрэн болон аж ахуй нэгж, иргэдийн төлөөлөл оролцлоо.