Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамнаас иргэдийн чөлөөт цагаа өнгөрөөх амрах, зугаалах цэцэрлэгт хүрээлэнг байгуулах боломжтой газрын судалгааг хийж дууссан байна.
Тус яамнаас дараах газруудын байршлыг олон нийтэд нээлттэй танилцуулжээ. Богдхан уулын дархан цаазат газарт нийт дөрвөн байрлалд 11 га газрыг төлөвлөсөн байна.
-
Зайсангийн аманд - 1.8 га
-
Богинын аманд - 5.1 га
-
Хүүшийн аманд - 2.2 га
-
Нүхтийн аманд - 1.9 га газар БОАЖЯ хувийн хэвшил, олон улсын байгууллага, дүүрэгтэй хамтран санхүүжилт босгохоор ажиллаж эхэлсэн байна.
Уг газруудыг БОАЖЯ нэр дээрээ байлгах бөгөөд зөвхөн иргэдэд зориулсан цэцэрлэгт хүрээлэн, амралт чөлөөт цагийн бүсийг байгуулах аж.
Цаашдаа тухайн бүсүүдийг улс орон даяар хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.