Манай улс сүүлийн хоёр жил цар тахлын улмаас Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг өнжсөн билээ. Энэ жилийн хувьд Зургаадугаар сарын 1-нд хүүхдийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх Хотын даргын захирамж гарсан байна.
Хотын даргын захирамжид, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан 2022 оны зургаадугаар сарын 1-ний өдөр Жанжин Д.Сүхбаатарын талбайд нийслэлийн хэмжээний нэгдсэн арга хэмжээг зохион байгуулах нь.
Мөн харьяа нутаг дэвсгэртээ баярын арга хэмжээг зохион байгуулж ажиллахыг дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгожээ.
Хуулийн дагуу Зургаадугаар сарын 1-нд бүх нийтийн амралтын өдөр байдаг.
2022 оны Зургаадугаар сарын 1-н лхагва гаригт тохионо.
Улсын хэмжээнд коронавируст халдварын тархалт буурсан тул улбар шар түвшнээс шар түвшинд шилжиж, хязгаарлалтын дэглэмийг бууруулах шийдвэр энэ оны нэгдүгээр сарын 15-нд Засгийн газраас гаргасан билээ. Ингэснээр үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаа энгийн горимд ороод байгаа юм.