#NoDoubleStandart хөдөлгөөний зохицуулагч Д.Монголхүүд холбогдох шүүх хурал өнөөдөр буюу энэ сарын 26-ний өглөө Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ч хариуцсан прокурор нь солигдсон шалтгаанаар Тавдугаар сарын 9-ний өглөө 09:00 цаг хүртэл хойшилжээ.
Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Д.Монголхүүд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан “Хууль сахиулагчийг эсэргүүцэх” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.
Тус эрүүгийн хэргийг өмнө нь нэг удаа хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дахь хэсгийн 1.2-т заасан “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа” хийлгэхээр Нийслэлийн прокурорын газарт буцаасан ч прокуророос дахин хянаж үзээд шүүхэд шилжүүлсэн байдаг.