x

Б.Гоомарал: Хүнсний онлайн захиалгууд хаагдсан, Таобао хүртэл Шанхайн захиалгыг зогсоосон

"Шинэ ногоо хүнсэндээ хэрэглэдэг шанхайчуудад хөл хорио хүнд тусаж байна"

БНХАУ-ын Шанхай хотод өнгөрсөн сард коронавирусийн халдвар дэгдэж, хатуу хөл хорионд шилжээд байгаа билээ. Халдвар болон хөл хорионы нөхцөл байдал ямар байгаа талаар тус хотод оршин сууж буй Б.Гоомаралтай холбогдож ярилцлаа.

-Шанхай хотын аль хэсэгт амьдарч байна вэ?

-2019 оны зургадугаар сараас хойш Шанхай хотын Минхан дүүрэгт ажиллаж, амьдарч байна.

-Шанхай хот ковидын нөхцөл байдлаас болж хатуу хөл хорионд шилжээд ямар хугацаа өнгөрөв өө?

-Миний амьдарч байгаа дүүрэгт байрлах гаднаас ирсэн иргэдийг тусгаарлаж байсан "Хуа Тинг" зочид буудалд гуравдугаар сарын 11-нд коронавирус илэрснээс хойш Шанхай хотын Засгийн газраас яаралтай арга хэмжээнүүдийг авч эхэлсэн.

Манай хотхоны хувьд өнгөрсөн сарын 16-наас эхэлж анх хөл хорионд орсон. Карантины эхэн үед хотхон дотроо гарч явж болж байсан л даа. Бүх дэлгүүр хоршоо хэвийн ажиллаж байсан учир хүмүүсийн сэтгэл санаа, аж амьдрал ч хэвийн байлаа. Гэвч халдварын тохиолдлууд нэмэгдэж бүртгэгдэж эхэлснээс хойш байр байраараа хатуу хөл хорионд орсоор гуравдугаар сарын 23, 24 гэхэд бүх нийтээрээ гэрээсээ ч гарахыг хориглосон хатуу карантинд шилжсэн.

Энэ үед хотхон доторх дэлгүүр хоршоо хүртэл бүгд хаагдсан. Хөл хорионы хугацаа дүүрэг бүрт өөр. өөр байгаа. Манай дүүргийн хувьд одоогоор хамгийн удаан хугацаанд хөл хорионд орсон байна.

-Ковидын тархалт ямар байна вэ. Мэдээллээ та бүхэн яаж авч байна?

-Тохиолдлууд нэмэгдсээр л байгаа. Сүүлийн хоёр өдрөөс хүмүүс нас барсан талаар мэдээллүүд гарч эхэлж байна. Одоогийн байдлаар өвчтөнүүдээ шинж тэмдэгтэй, шинж тэмдэггүй гэж хоёр хуваагаад нарийн тоогоо гаргаж байгаа юм байна лээ. Өнөөдөр гэхэд Шанхайд шинж тэмдэгтэй өвчтөн 2472, шинж тэмдэггүй 16,983 бүртгэгдсэн байна. Нийт 145 хүн нас барсан гэсэн мэдээлэл rap утсанд ирээд байгаа.

-Хатуу хөл хорионы үед юуг хориглож байх юм бэ?

-Мэдээж гэрээсээ гарч болохгүй. Гаднаас хүн оруулж болохгүй, онлайн захиалгууд бүгд хаагдсан. "Таобао" дээрээс юм захиаллаа гэхэд Шанхайн хаяг бол захиалга хийхийг хориглочихсон. Шинжилгээг эмч нар эерэг тохиолдол гарсан байрнуудад айл бүрийн үүдэнд ирж авч байна. Энгийн байрны оршин суугчид орцны үүдэндээ нэг нэгээрээ дугаарлаж байгаад л шинжилгээгээ өгдөг болсон.

-Хүнсний хангамжаас үүдэж үймээн самуун дэгдсэн тухай мэдээллүүд нэлээд түгсэн. Газар дээрээ ямар байх юм бэ?

-Мэдээж бүх дэлгүүр хаагдсан, гэрээсээ гарч болохгүй. Онлайн захиалга ч байхгүй болохоор энэ олон хоногийн хөл хорионы дараа маш олон хүн хоол хүнсгүй болж эхэлсэн. Энэ улсын иргэдийн хүнсний хэрэглээ мэдээж манайхаас өөр. Ялангуяа Шанхайд удаан хадгалах боломжгүй шинэ ногоог хүнсэндээ хэрэглэдэг хүмүүс дийлэнх учир тэдний хувьд маш хүндрэлтэй байгаа. Олон хоногийн хөл хорионд нөөцөлсөн ногоо нь нэг бол муудаж, нэг бол дуусаж эхэлсэн.

Энэ байдлыг харгалзаж үзээд зохион байгуулалттайгаар өөр хотуудын тариачдаас будаа, ногоо авч үнэгүй тараасан. Дүүрэг болгоны зохион байгуулалтын хугацаа, мөн тусламжийн хүнсээ авч байгаа газрууд нь өөр учраас зарим газар нь түрүүлж өгөөд зарим газар хоцорч очсон гэх мэт асуудлууд гарсан байна лээ. Мөн хотхон бүрийн "Хөршийн хороо", манайхаар бол СӨХ-ноос тараасан хүнсний зүйлс нь бас өөр, өөр байсан. Зарим хотхон ганцхан уут гоймон тарааж байхад зарим нь тор дүүрэн хүнсний ногоо өгч байх жишээтэй.

Манай хотхоны хувьд одоогийн байдлаар нийт дөрвөн удаа тусламжийн хүнс аваад байна. Нэг хаалганд нэг уут хүнс очно. Дотор нь хажуу өрөө нийлж хөлсөлдөг гурван айл байна уу, нэг айл байна уу хамаарахгүй. Бас гадаадын иргэн, дотоодын иргэн гэж ялгахгүйгээр бүгдэд нь ижил тэгш тарааж байгаа.

-Саяхан л иргэд хотхоноороо нэгдээд захиалга хийхэд ямар ч асуудалгүй байна гэцгээж байсан. Нөхцөл байдал дорджээ?

-Хотхон бүр өөр, өөр байгаа. Манайх бол гаднаас хүнс бараа захиалж болохгүй. Хотхон дотроо ганцхан дэлгүүр нээсэн. Тэндээсээ орц орцныхонтойгоо нийлж нэгдсэн захиалга өгөх хэлбэрээр хэрэгтэй хүнсээ авч болж байгаа.

Өмнө нь хүнсний хүргэлт хийгдэж байсан. Гэвч хүргэлтийн ажилчид халдвар тараах тохиолдол гарсан учраас аль болох гаднаас дотогшоо ачаа бараа нэвтрүүлэхгүй байх арга хэмжээ авч байх шиг байна.

-Танктай цэргүүд оруулж байна гэх мэдээлэл ч цахим сүлжээнд гарч байсан. Ер нь хөл хориог хэрэгжүүлэхийн тулд авч байгаа хатуу арга хэмжээ нь юу байна вэ?

-Энэ тухай Монголд байсан хүмүүсээс ганц нэг сонссон. Бидэнд бол мэдэгдэх юм байсангүй. Мэдээ энэ тэрээр ч гараагүй. Угаасаа тийм зүйл боллоо гэхэд дотроо байгаа хүмүүст мэдэгдэхгүй шүү дээ.

-Нөгөө талаар энэхүү хөл хориог ковидын сэрэмжлүүлэг гэхээс илүү нийгмийн инженерчлэлийн сэтгэл зүйн туршилтыг хийж байна гэж үзэх хүмүүс ч байна?

-Хөл хорионд байгаа учраас энэ талаар нарийн сайн хэлж мэдэхгүй юм.

-Хөл хорионы улмаас гарч байгаа хүндрэл бэрхшээл юу байна вэ?

-Мэдээж хүнсний хомсдол зэрэг наад захын л асуудал. Гэхдээ бие өвдөх ч юм уу эсвэл яаралтай гадагшаа гарах хэрэгтэй болоход яах ёстойгоо сайн мэдэхгүй л байна. Хотхон бүрийн бүх зохион байгуулалтыг тухайн хотхоны Хөршийн хороо хариуцаж байгаа болохоор хамгийн түрүүнд тэдэнд л асуудлаа хэлэх байх даа.

-Шинжилгээ, эмчилгээг шуурхай үзүүлж байгаа тухай өмнөх зочид маань ярьж байсан. Одоо ч хэвээрээ юү?

-Нэг удаагийн тестээр өдөрт хоёр удаа өглөө орой болгон шалгаад байрныхаа групп чатдаа оруулдаг. Тэрнээс гадна хоёр хоногт нэг удаа эмч нар ирж ПСР шинжилгээ авч байгаа. Эерэг хариутай гарсан хүмүүсийг маргааш нь нэгдсэн зохион байгуулалттайгаар автобус ирж авч байгаа.

-Хатуу хөл хорио хэзээ сулрах нь вэ. Нөхцөл байдал өмнөхөөс өөрчлөгдөж байна уу?

-Хатуу дэглэмтэй хэвээрээ л байна. Хөл хорио хэзээ тавигдах талаар ямар нэгэн мэдээлэл алга байна.

Эх сурвалж: Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 8 цаг 6 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 9 цаг 49 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 9 цаг 58 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 10 цаг 12 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 10 цаг 22 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 10 цаг 26 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 10 цаг 32 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 10 цаг 36 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Өчигдөр 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top