x

"Цас хайлуулах бодис цацсаны улмаас хашлага хамуурч, элэгддэг учраас сольдог"

2022 оны төсвийн жилд нийслэл Улаанбаатар хотод улс, нийслэлийн төсөв болон Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар авто замын 67 төсөл, арга хэмжээ хэрэгжинэ. Тэдгээрийн 38 нь он дамжсан төсөл бол 29 нь шинээр хэрэгжих төсөл юм.

Эдгээр төсөл, арга хэмжээний талаар Нийслэлийн Замын хөгжлийн газраас тайлбар мэдээлэл өглөө.

Нийслэлийн авто замын шинэчлэлийн ажлын хүрээнд замын хашлагуудыг бүгдийг нь солих эсэх тухай сэтгүүлчдийн асуултад Нийслэлийн Замын хөгжлийн газраас авто замын газрын дарга Г.Баярсайхан "Манайд бродюр солино гэсэн тусдаа ажил байдаггүй. Тухайн замын шинэчлэлтийн явцад хамуурсан буюу элэгдсэн хашлагыг л сольдог.

Цас хайлуулахад цацдаг бодис бетонон хашлагыг эвдэж, элэгдүүлдэг. Тийм болсныг нь л сольдог бөгөөд солих шаардлагагүйг нь сольдоггүй. Манай улс ихэнхдээ бетонон бродюр хэрэглэдэг. Тэр нь цас хайлуулах бодис давс цацсантай холбоотойгоор ашиглах хугацаа нь богиносох тохиолдол гардаг" гэсэн юм. 

Харин Нийслэлийн Замын хөгжлийн газрын орлогч дарга Г.Баттогтох "Хашлага солих ажил гэж байдаггүй. Замын шинэчлэлтийн ажлыг хийнэ гэдэг бол замынхаа геометр хэмжээсийг алдагдуулахгүйгээр хучилт болон явган зам, хашлагатай нь шинэчлэхийг хэлж байгаа. Их засвар гэвэл доод талын шугам сүлжээтэй нь иж бүрнээр шинэчлэхийг хэлж байгаа юм" гэлээ.

Энэ жилийн тухайд ч зам засварын ажлын хүрээнд замын хажуугийн эвдэрсэн бетонон хашлагуудыг солино. Харин хотын төв орчимд 2007 онд хийгдсэн чулуун хашлагууд хэвээр байгааг солихгүй. Эвдэрсэн хугарсан зарим хашлагыг сольж, хучилт хийнэ гэж тайлбарлав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж байж өвлийг давна 37 мин Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт 45 мин Г.Занданшатар: Хөрөнгө оруулалт, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна 16 цаг 4 мин Шинэ сүүлт одны сүүл уртсаж байгааг тогтоожээ 16 цаг 35 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын Удирдах зөвлөлийн даргатай уулзлаа 17 цаг 4 мин Хот, нийтийн аж ахуйнд 157 техник хэрэгслээр парк шинэчлээд байна 17 цаг 36 мин Нийгмийн идэвх нь “хэтийдсэн” эмэгтэй амбан захирагч 17 цаг 55 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг 30 хоногийн хугацаанд буулгана 18 цаг 18 мин Автомашингүй өдөр 9-р сарын 13-нд болно 18 цаг 19 мин Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо 18 цаг 20 мин Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна 18 цаг 54 мин Ерөнхий сайд асан Т.Чинават шүүхийн шийдвэрээс өмнө Тайландаас явжээ 18 цаг 55 мин Богд-Хан уул, Туул гол орчимд цэвэрлэгээ зохион байгуулж байна 18 цаг 58 мин АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визний хугацааг хязгаарлах санал гаргав 19 цаг 0 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Казахстаны цахим засаглалын төвтэй танилцав 21 цаг 9 мин Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон БНСУ-ын Жолланам аймаг хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. 21 цаг 10 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Амбан захирагч Саманта Мостин нар түүхэн айлчлалын үр дүнг танилцуулав 21 цаг 11 мин Уругвай, Колумби, Парагвай ДАШТ-2026-д оролцох эрхээ баталгаажууллаа 21 цаг 13 мин Эх оронч Лоохууз 22 цаг 44 мин Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? 23 цаг 0 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Банкны хар жагсаалтыг халлаа Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа...
Top