x

ФОТО: Хаврын их цэвэрлэгээ

Бүх нийтийн хаврын их цэвэрлэгээ бямба гаригт боллоо.

Энэхүү их цэвэрлэгээнд Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын 700 гаруй албан хаагчаас гадна хог хаягдлын үйлчилгээний байгууллага, иргэдийн бүлэг, аж ахуйн нэгж байгууллагууд идэвхтэй оролцсон байна.

Тодруулбал, есөн дүүргийн хэмжээнд нийт 4.5 сая ам метр талбайн хог хаягдлыг цэвэрлэх ажилд төр, хувийн хэвшлийн 14,319 байгууллагын 73,472 хүн хамрагдаж, хог тээврийн 27 байгууллагын 268 тусгай зориулалтын автомашин 757 рейсээр 5,621 гаруй тонн хог хаягдлыг тээвэрлэн төвлөрсөн хогийн цэгт хүргэжээ.

Мөн аж ахуйн нэгж, байгууллагууд орчныхоо 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам, талбайг цэвэрлэн чийгшүүлж, хайс, хашлага, гадна фасад, хаяг, хаягийн байгууламжаа цэвэрлэв. Үүнээс гадна автобусны буудал, нүхэн болон гүүрэн гарц, хогийн сав, гудамж, зам, талбайн хог хаягдал, хатсан шарилж ургамлын цэвэрлэгээг хийж гүйцэтгэсэн юм.

Хот тохижилтын газар ОНӨААТҮГ нь Улаанбаатар хотын 10 орчим хөшөө дурсгал, 9,000 метр хайс, хашлага, 500 сандал, 600 хогийн сав болоод 50 га талбай дахь ногоон байгууламжийн цэвэрлэгээ, үйлчилгээ, арчлалт, хамгаалалтыг хариуцан ажилладаг. Тохижилт үйлчилгээний албаны ажилчид тэдгээрийг хуваарийн дагуу сард хоёр удаа угааж, цэвэрлэдэг байна. 

Хайс, хашлагыг  цэвэрлэж байсан Тохижилт үйлчилгээний албаны наймдугаар бригадын зам талбайн мастер Б.Оюунчимэг “Хот тохижилтын газарт арван жил мастер хийж байна. Зөвхөн тамхины иш гэхэд өөрөө агшин зуурт л хаягддаг хог. 4, 5 жилийн өмнө цэвэрлэгээ хийгээд явж ч амжаагүй байхад жолооч нар тамхины ишээ хаядаг байлаа. Харин одоо бол өмнөх үетэй харьцуулахад хүмүүсийн ухамсар их сайжирч байгаа нь анзаарагддаг” хэмээв.

Мөн тэрээр цэвэрлэгээний машин, тоног төхөөрөмжийн хүрэлцээ хангамж сайжирснаар олон хүн оролцдог ажлыг 2-3 ажилтан хийх болсон нь ажлын ачааллыг хөнгөвчилсөн тухай дурдлаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж байж өвлийг давна 36 мин Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт 44 мин Г.Занданшатар: Хөрөнгө оруулалт, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна 16 цаг 3 мин Шинэ сүүлт одны сүүл уртсаж байгааг тогтоожээ 16 цаг 34 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын Удирдах зөвлөлийн даргатай уулзлаа 17 цаг 3 мин Хот, нийтийн аж ахуйнд 157 техник хэрэгслээр парк шинэчлээд байна 17 цаг 35 мин Нийгмийн идэвх нь “хэтийдсэн” эмэгтэй амбан захирагч 17 цаг 55 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг 30 хоногийн хугацаанд буулгана 18 цаг 17 мин Автомашингүй өдөр 9-р сарын 13-нд болно 18 цаг 18 мин Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо 18 цаг 20 мин Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна 18 цаг 53 мин Ерөнхий сайд асан Т.Чинават шүүхийн шийдвэрээс өмнө Тайландаас явжээ 18 цаг 54 мин Богд-Хан уул, Туул гол орчимд цэвэрлэгээ зохион байгуулж байна 18 цаг 57 мин АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визний хугацааг хязгаарлах санал гаргав 18 цаг 59 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Казахстаны цахим засаглалын төвтэй танилцав 21 цаг 8 мин Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон БНСУ-ын Жолланам аймаг хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. 21 цаг 9 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Амбан захирагч Саманта Мостин нар түүхэн айлчлалын үр дүнг танилцуулав 21 цаг 10 мин Уругвай, Колумби, Парагвай ДАШТ-2026-д оролцох эрхээ баталгаажууллаа 21 цаг 12 мин Эх оронч Лоохууз 22 цаг 43 мин Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? 22 цаг 59 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо... Банкны хар жагсаалтыг халлаа Нийслэлийн цэцэрлэгүүдийн 2-р шатны бүртгэл 3 хоногийн дараа...
Top