x

Б.Пүрэвдорж: НӨАТ-ыг таван хувь болговол ААН-үүдээ бодитой дэмжинэ

НӨАТ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж 2019 оны арванхоёрдугаар сард өргөн барьж байсан. Тэгвэл одоог хүртэл тус хуулийн төсөл УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэгдээгүй байгаа юм.

Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржтой ярилцлаа.

-Та хуулиа өргөн бариад нэлээд удаж байна. Энэ хооронд ямар процесс болов?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр УИХ-ын гишүүн төсөв, татвар, эрүү, иргэний хууль, зөрчлийн хууль зэрэг томоохон хуулиудад нэмэлт, өөрчлөлт хийхийг хориглосон. Гэхдээ миний өргөн барьсан НӨАТ-ын хуульд өөрчлөлт оруулах хууль бол ҮХНӨ-өөс өмнө өргөн барьсан учраас албан ёсоор энэ хууль зайлшгүй хэлэлцэгдэх ёстой.

Энэ хуулиар НӨАТ-ын татварыг таван хувь болгож, буцаан олголтын хоёр хувьд хэвээр үлдээж байгаа. НӨАТ-ын татвар бол зайлшгүй байх ёстой. Яагаад гэвэл энэ татвар бол бүртгэлийн татвар. Ямар ямар үйлчилгээ, бүтээгдэхүүн байна гэдгийг бүртгэж өгдөг. Тиймээс зайлшгүй ийм татвар байж тухайн компанийн орлогыг тооцох боломжтой. Хэрвээ буцаан олголтыг болиулбал бизнес далд хэлбэрт орно. Буцаан олголтыг нь болиулчихвал хүмүүс баримт авахгүйгээр, НӨАТ-аа хасуулаад бараа бүтээгдэхүүнээ худалдаад авчихна шүү дээ. Иргэдийн хяналт байхгүй болно. Дээрээс нь сугалааг болиулна гэж байгаа. Сугалаа гэдэг бол иргэдийн оролцоо, идэвхийг нэмэгдүүлдэг. Одоо бол НӨАТ-ын татвар 10 хувь, буцаан олголт хоёр хувь байгаа нь нийгмийн шүүмжлэлийг хүлээж байна. Харин миний өргөн барьсан хуульд авч буй татварыг хоёр дахин багасгаж, авах буцаан олголтыг хоёр дахин нэмэхээр заасан. Энэ бол хамгийн зөв хувилбар.

-Төсөвт төвлөрөх орлого багасах уу?

-Нийт 130 мянга гаруй ААН Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа эрхэлдэг. Үүний 80 мянга нт НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн. Хэрвээ НӨАТ-ын татвар таван хувь болговол НӨАТ төлөгчөөр бүртгүүлээгүй үлдсэн 50 мянган ААН бүгдээрээ НӨАТ төлөгч болно. Ингэснээр төсөвт орох орлогод төдийлөн өөрчлөлт орохгүй. Зах, худалдааны төв дээр ажиллаж байгаа иргэд, хувиараа хөдөлмөр эрхэлж буй иргэд НӨАТ-ын татвар төлөгчөөр бүртгүүлнэ. Тэд орлогоо нуугаад НӨАТ төлөхгүй байгаа нь энэ 10 хувьтай л холбоотой. Хэрвээ таван хувь болчихвол нуух шаардлага байхгүй, үнэн зөв тайлангаа гаргаад явах боломжтой.

Нэг аж ахуй нэгж НӨАТ төлөгчөөр бүртгүүлэхэд хамтран ажилладаг ААН-ээ чирж оруулдаг. Яагаад гэвэл нөгөө ААН-ээ НӨАТ төлөхөөс өөр аргагүй нөхцөл байдалд оруулдаг юм. Засгийн газар энэ хуулийг дэмжвэл НӨАТ-ын орлого буурна гэж үзээд байгаа. Харин би эсрэг байр суурьтай байгаа. Татварын хэмжээг багасгаснаар татвар төлөгчдийн тоо нэмэгдэж орлого хэвэндээ байна гэж үзэж байна.

-Энэ хуулийг яагаад хэлэлцэхгүй ингэж удаж байна вэ?

-Үүнд улс төрийн шалтгаан бий. Засгийн газар тодорхой хэмжээнд энэ хуулийг дэмжвэл эд нар нэг л өдрийн дотор батална. Харамсалтай нь, Засгийн газар энэ хуулийн эдийн засгийн тооцооллыг нь сайн харахгүй байна. Мөн миний хуулийг баталснаар сөрөг хүчиндээ санаачилга алдана гэж улс төрийн өнцгөөс хараад байгаа.

Иргэдийн амьдрал хүнд, бараа бүтээгдэхүүний үнэ өссөн байна. НДШ болон НӨАТ-т ард иргэд үнэхээр туйлдаж гүйцэж байна. Тиймээс Засгийн газар эдийн засгийн хямралын үед иргэдэд хэрэгтэй, ААН-д хэрэгтэй арга хэмжээ авъя гэж бодож байвал НӨАТ-ыг таван хувь болгох нь зөв. Ингэснээр ААН-үүдээ бодитой дэмжинэ.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: iToim.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 8 цаг 2 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 9 цаг 45 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 9 цаг 55 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 10 цаг 8 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 10 цаг 18 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 10 цаг 22 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 10 цаг 28 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 10 цаг 32 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Өчигдөр 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top