x

ФОТО: БГД-ийн Засаг даргын нэрэмжит цэрэг-спортын “ДӨЛ” цогцолбор тэмцээний нээлт боллоо

Баянгол дүүргийн Засаг даргын нэрэмжит Ерөнхий боловсролын сургуулиудын дунд зохион байгуулж буй “Цэрэг-Спортын Дөл” тэмцээний нээлт өнөөдөр Хилийн цэргийн 0164 дүгээр ангид боллоо.

Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад цэрэг-эх оронч хүмүүжил олгох, эх орон, эх хэл, түүх, соёл, уламжлал, ёс заншлаараа бахархах үзлийг төлөвшүүлэх, тэдэнд бие бялдрын болон сэтгэл зүйн бэлтгэл, тэсвэр хатуужил суулгаж, эх орноо батлан хамгаалах залгамж халааг бэлтгэх зорилгоор зохион байгуулж буй тус тэмцээний нээлтийн арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, НЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Г.Ялалт, дүүргийн Цэргийн штабын дарга, хурандаа Л.Цэрэгбаяр болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар нээлтийн арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Монгол улсын иргэн бүр эрүүл, боловсролтой, чадавхтай, оюун ухаан, бие бялдрын хөгжил өндөртэй байх нь улс орны язгуур эрх ашиг гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Тийм учраас Дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт “Засаглалын бодлого”, “Хүний хөгжлийн бодлого”-д тусгагдсан эрүүл чийрэг, эх оронч иргэнийг бэлтгэн гаргахад хуулиар хүлээсэн үүрэг байдаг. Энэхүү үүргийн хүрээнд цэрэг-спортын “Дөл” тэмцээнийг дүүргийн ЕБС-ын ахлах ангийн сурагчдын дунд уламжлал болгон жил бүр зохион байгуулж ирсэн. Энэ жилийн цэрэг-спортын “Дөл” цогцолбор тэмцээн Монгол Улсад орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 101, Монгол цэрэг Энхийг дэмжих ажиллагаанд оролцсоны 20 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт Хүчний Ерөнхий Командлагчийн ивээл дор зохиогдож байгаагаараа онцлог” гээд тэмцээнд оролцож байгаа нийт баг тамирчид, багш, дасгалжуулагч нарт амжилт хүссэн юм.

Тэмцээнд дүүргийн ерөнхий боловсролын 13 сургуулийн 13 багийн 230 сурагч оролцож байгаа бөгөөд гэрийн даалгавар, эссе бичлэгийн уралдаан, гарааны өмнөх ажиллагаа буюу жагсаалын үзүүлэх тоглолт, марш, гүйлтийн тэмцээн  гээд урлаг, спортын 12 төрлөөр өрсөлдөж байгаа юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 8 цаг 15 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 9 цаг 58 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 10 цаг 8 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 10 цаг 21 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 10 цаг 31 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 10 цаг 35 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 10 цаг 42 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 10 цаг 45 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Өчигдөр 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top