Монгол eлсад гүйлтийн спорт, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатар марафон” Олон улсын гүйлтийг жил бүрийн Тавдугаар сарын гурав дахь долоо хоногийн бямба гаригт зохион байгуулдаг уламжлал тогтсон билээ.
Цар тахлын улмаас 2020, 2021 онуудад Олон улсын гүйлтийг цуцалж байсан юм. Харин энэ жилийн гүйлт Тавдугаар сарын 28-нд болохоор товлогджээ.
“Улаанбаатар марафон-2022”-д оролцох иргэдийг энэ сарын 15-наас бүртгэж эхэлсэн бөгөөд тавдугаар сарын 20-нд бүртгэл дуусах юм байна.
Бүртгүүлэх холбоос: https://docs.google.com/.../1DDvkmwzDpjMW5kCzHuTbKww.../edit
Дашрамд, сүүлд буюу 2019 онд болсон “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд 32,000 гаруй гүйгч оролцсоноос 400 тамирчин гадаадын 30 орноос оролцож байжээ.
“Улаанбаатар марафон”-д хамрагдах гүйгчдийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа бөгөөд гүйлт сонирхогч олон мянган иргэдийн хүсэн хүлээдэг нэр хүндтэй томоохон арга хэмжээний нэг болсон байна.