x

Т.Шинэбаяр: Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхэд ноцтой халдсан Шадар сайд С.Амарсайханг огцруулахыг шаардана

Шадар сайд С.Амарсайхан олон нийтийн сүлжээнд пост бичсэн иргэнийг Эрүүгийн хуулиар шийтгэж, ялтан болгуулахыг хүсэж, мөрдөн байцаах газарт өргөдөл өгсөн талаар мэдээлэл хийлээ. 

Иргэн Т.Шинэбаяр "Шадар сайд С.Амарсайхан гомдол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиар намайг шийтгэх цагдаагийн дуудах хуудсыг энэ оны дөрөвдүгээр сарын 19-нд ирүүлсэн. Гэхдээ надад гардуулж өгөөгүй, өндөр настай ээжид минь өгсөн байсан. Өргөдөлтэй нь танилцахад Шадар сайд миний бичсэн фэйсбүүкийн постоос болж дараах асуудлуудад гомдсон байна. 

  • Нэгдүгээрт, Монгол Улсын эдийн засгийг тэлэх гэтэл хийн хоолойн асуудлыг эсэргүүцсэн.
  • Хоёрдугаарт, Туулын бургасыг хядсан асуудлын ард Шадар сайд болон түүний ах дүүс байгаа тухай бичсэн.
  • Гуравдугаарт, Цар тахлын үед хэвтэх эмнэлэг байхгүй байхад 3.2 тэрбум төгрөгөөр усан оргилуур барьсныг эсэргүүцсэн. 
  • Дөрөвдүгээрт, Монгол Улсын Засгийн газрыг удаа дараа шүүмжилж байгаа нь таалагдахгүй байна. 
  • Тавдугаарт, Шадар сайдын аав нь шарил ухдаг хятад хүн байсан. Хүү нь Монгол Улсыг самарч байна гэсэн пост юм.

Миний хувьд хэвлэл мэдээллийн салбарт ажилладаг. Тиймээс миний мэргэжилтэй холбоотойгоор баримтгүй мэдээлэл гаргасан тухай ямар ч гомдол байгаагүй. 

Харин Үндсэн хуулиар олгогдсон эрхийг хөндөж, үзэл бодлоо илэрхийлсний төлөө Эрүүгийн хуулиар ял шийтгэж өгөөч гэсэн гомдлыг Шадар сайд цагдаагийн байгууллагад хүргүүлсэн байна. 

Надад ял шийтгэл оноочих юм бол цаашид өөр илүү олон иргэний амыг нь хаах үйл ажиллагаа эхлүүлж байна гэж хардаж байгаа. Дээр дурдсан таван асуудлыг иргэнийхээ хувьд үнэхээр эсэргүүцдэг. Эрх мэдэлтний холбогдсон асуудлуудыг хөндөж байгаа учир хуулийн байгууллагуудад дуудагдах юм байна. 

Хууль сурталчлах ёстой УИХ-ын гишүүн хүн Эрүүгийн хуулиар шийтгэ гэж өөрөө хууль захиалж байгаа нь хэр зохимжтой вэ? 

С.Амарсайханыг шалгуулахаар АТГ, шүүхийн байгууллага, МАН-ын хяналтын хороо, УИХ-ын Тамгын газар, Хүний эрхийн дэд хороо, олон улсын хүний эрхийн байгууллагуудад хандана. Түүнийг сайдаас нь огцруул гэдэг шаардлагыг гаргаж тавина. Дээрээс нь манай улсад ажиллаж байгаа барууны Элчин сайдуудад хандаж, коммунист үзэлтэй хүн тул түүнд хилийн хориг тавьж өгөхийг хүснэ. Ардчилсан улсад иргэний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхэд ноцтой халдаж байна.

Өөрийнхөө нэр дээр сан байгуулна. Туршлагатай сайн хуульчид, эрэн сурвалжлах сэтгүүлчидтэй баг болж ажиллана. Тиймээс олон нийтээс санхүүгийн болон сошиал хамгаалалт хүсэж байна" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 8 цаг 16 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 10 цаг 0 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 10 цаг 9 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 10 цаг 23 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 10 цаг 33 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 10 цаг 36 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 10 цаг 43 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 10 цаг 46 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Өчигдөр 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top