x

Шүүхээс Д.Эрдэнэбилэг, М.Мөнхбаатар нарыг цагдан хорих шийдвэр гарлаа

Худалдаа Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг 30 хоног цагдан хорих шийдвэрийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гаргалаа.

Шүүх хурал өнөөдөр 09:00 товлогдон эхэлсэн юм. Харин шүүх хуралд Д.Эрдэнэбилэг өөрөө оролцоогүй байна.

“Хөтөл” ХХК Монгол Улсын Хөгжлийн банкнаас 2012 оны 10 сарын 16-ны өдөр 61,265,000 ам.долларын зээл авах үед тус компанийг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй байсан Р.Мөнхтуул, Д.Мишиг, Г.Энхбаяр нар нь “Кью Эс Си” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн даргаар ажиллаж байсан Д.Эрдэнэбилэгийн нэгдмэл сонирхолтой аж ахуйн нэгжүүдэд түүний удирдлагад ажиллаж байсан, мөн “Кью Эс Си” ХХК нь Монгол Улсын Хөгжлийн банкнаас 2014 оны 12 сарын 01-ний өдөр 71,300,000 ам.долларын зээл авах үед Д.Эрдэнэбилэг нь тус компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн даргаар ажиллаж байсан бөгөөд “Хөтөл” ХХК, “Кью Эс Си” ХХК-ууд Д.Эрдэнэбилэг болон түүний хувьцаа эзэмшдэг Худалдаа Хөгжлийн банктай нэгдмэл сонирхолтой болохыг хууль хяналтын байгууллага тогтоосон гэх мэдээлэл тухайн үед гарч байсан юм. 

“Хөтөл” ХХК, “Кью Эс Си” ХХК-ууд нь Монгол Улсын Хөгжлийн банкнаас авсан зээлээр Худалдаа Хөгжлийн банк, Улаанбаатар хотын банк дахь зээлүүдээ төлж зориулалтын бусаар зарцуулсан, түүнчлэн зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс төрд их хэмжээний буюу 488 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй хэргээр түүнийг шалгасан юм. 

Эргэн сануулахад, АТГ-ын мөрдөгчид Д.Эрдэнэбилэгийн Хан-Уул дүүрэгт байрлах гэрт болон Сүхбаатар дүүрэгт байрлах Худалдаа хөгжлийн банкны төв оффист нэгжлэг хийж, санхүүгийн баримтууд хураан авсан юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 8 цаг 17 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 10 цаг 1 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 10 цаг 10 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 10 цаг 24 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 10 цаг 34 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 10 цаг 37 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 10 цаг 44 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 10 цаг 48 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Өчигдөр 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top