x

Нийслэлд барилга угсралтын 185 ажил явагдаж байна

Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд нийслэлийн хэмжээнд осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах, барилга угсралтын стандартыг дагаж мөрдүүлэх зорилгоор холбогдох байгууллагууд ажиллаж байгаа. Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Хот байгуулалт, хөгжлийн газар, Хотын стандарт, хяналтын газар хамтран өчигдөр Сүхбаатар дүүрэгт ажиллав.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Ю.Аюуш "Зөвхөн Сүхбаатар дүүргийн хэмжээнд 24 байршилд барилга угсралтын ажил үргэлжилж байна. Бид барилга барьж буй талбайд ирж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах, стандарт мөрдүүлэх ажлыг тогтмол хийдэг.

Яг одоо ирээд буй энэ газар бол “Алтан жолоо” компанийн 21 давхар оффисын зориулалттай барилга юм. Энэхүү барилгын компанийнханд хамгаалалтын хашааны өнгийг стандартад заасны дагуу саарал болгож өөрчлөх, зүүн талаараа явган зорчигчдын аюулгүй байдлыг хангасан налуу хамгаалалт хийх үүргийг өглөө.

Мөн гадна шатанд торон хаалт хийх шаардлага тавилаа. Компаниудын хувьд барилга угсралтыг стандарт, шаардлагад нийцүүлэн явуулах үүрэгтэй. Үүргээ биелүүлээгүй байлаа гээд бид торгох шийтгэхийг урьтал болгохгүй, хугацаатай үүрэг өгөөд явж байгаа" гэлээ.

Харин “Алтан жолоо констракшн” ХХК-ийн Хөдөлмөрийн аюулгүй байдлын ажилтан Б.Ариунгоо “Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын зүгээс барилга угсралтын ажил эхэлсэн цагаас хяналт тавьж, алдаа мадгийг засах тал дээр зөвлөгөө өгч байгаа.

Өнөөдрийн хувьд өндөрт ажиллах аюулгүй байдлыг хангах, барилгын түр хашааг бат бөх, цэвэр үзэмжтэй байдлаар хийх, явган зорчигч болон бусад хүний аюулгүй байдлыг хангах чиглэлийн үүрэг өглөө. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах нь барилга угсралтын компани бүрийн үүрэг.

Манай компанийн хувьд ажилчдаа “Өглөө гэрээсээ гарахдаа инээж ирдэг шигээ орой гэртээ инээж харих” хэмжээнд аюулгүй байдлыг нь хангуулахыг зорьдог хэмээв.

Хотын стандарт, хяналтын газрын Худалдаа үйлчилгээний стандартын хэлтсийн дарга Н.Билэгсайханаас барилгын хашаа, хамгаалалт ямар байх ёстой талаар тодруулахад “Барилга, замын ажил гүйцэтгэх ерөнхий шаардлага, MNS 54142014 үндэсний стандартад заасанчлан барилгын хашаа бол дороо бат бөх суурьтай, өндөр нь гурван метрээс багагүй, цагаан юм уу, цагаан саарал өнгөтэй, явган зорчигч болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад болохгүй байх ёстой.

Түүнчлэн зургаан метр тутамдаа хамгаалалтын тор татаж, явган зорчигчийн зам дагуу 20 градусын налуу хавтан тавих гэхчлэн нарийн заалтууд бий. Мөн барилгын талаарх мэдээлэл, анхааруулга, аюулгүй байдлын санамж бүхий самбарыг байршуулсан байх ёстой” гэлээ.

Өнгөрсөн жилийн хувьд нийслэлийн хэмжээнд 470 орчим барилгыг шинээр барьж, барилга угсралтын ажил эхэлсэн байна. Барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудад орчны аюулгүй байдал, стандарт хэрэгжилтийг хангуулах шаардлагыг хүргүүлснээр зөрчилтэй газруудын 70 орчим хувь нь түр хашааг сайжруулж, аюулгүй байдлыг хангажээ.

Харин энэ онд нийслэлд барилга угсралтын 185 ажил эхэлсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 8 цаг 14 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 9 цаг 58 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 10 цаг 7 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 10 цаг 21 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 10 цаг 31 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 10 цаг 34 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 10 цаг 41 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 10 цаг 44 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Өчигдөр 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top