x

НДШ-ээ өөрөө хариуцан төлсөн нэг сая төгрөг болон түүнээс доош орлоготой даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг сар бүр буцаан олгоно

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар 2022 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төсвийн тодотголд тусгасан үнийн өсөлтөөс сэргийлэх иргэдийн амжиргааг дэмжихэд чиглэсэн арга хэмжээг танилцуулав. 

Үүнд: 

  • Төрийн хэмнэлтийн бодлогын хүрээнд хэмнэгдсэн зардлыг үнийн өсөлтөөс сэргийлэх иргэдийн амжиргааг дэмжихэд зарцуулна.

  • Нийгмийн даатгалын шимтгэлээ өөрөө хариуцан төлсөн нэг сая төгрөг болон түүнээс доош орлоготой даатгуулагчийн шимтгэлийн 50 хувийг сар бүр буцаан олгох,

  • Хүүхдийн 100 мянган төгрөгийн мөнгөн хэлбэрийн дэмжлэгийг үргэлжлүүлэн олгох,

  • Дотооддоо хүнс үйлдвэрлэх, хүнсний нөөц бүрдүүлэх, хаврын тариалалтын бэлтгэл ажил хангах, дөрвөн улирлын зоорь, хүлэмж барихад зориулж нэг их наяд төгрөгийн гурван хувийн хүүтэй хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн татаасыг улсын төсвөөс шийдэх,

  • Импортын гол нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн болох цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосны үнийн өсөлтийн дарамтаас сэргийлэх зорилгоор гаалийн татвараас чөлөөлөх,

  • Дотоодод үйлдвэрлэсэн ургамлын тосыг нэмүү өртгийн албан татвараас чөлөөлөх зэрэг арга хэмжээ авахаар тусгажээ. 

Харин төсвийн тодотголд тусгасан хэмнэлтийн тухайд: 

  • Хуульд тусгайлан заагаагүй бол УИХ, Засгийн газрын харьяа агентлагууд болон төрийн өмчит үйлдвэрийн газрууд дэд дарга, орлогч даргатай байхыг хориглоно.

  • Нийслэлийн Засаг дарга хоёр хүртэл, аймаг, дүүрэг, сумын Засаг дарга нэгээс илүү орлогч даргатай байхыг хуулиар хориглоно.

  • Хуульд тусгайлан заагаагүй бол нийслэл Улаанбаатар хотод том оврын автомашин хэрэглэх, орон нутагт албан томилолтоос бусад тохиолдолд төрийн албан хаагчид төсвийн зардлаар албан тушаалын авто машин унахыг хориглоно.

  • Төсөвт байгууллагын автомашины нэгдсэн удирдлагыг цахим технологиор сайжруулах  хүрээнд хувийн хэвшлийнхэнтэй хамтран ухаалаг системд оруулснаар өнөөдөр төсөвт байгууллагуудын ашиглаж буй 9,000 гаруй машиныг багадаа 60 хувь бууруулж, цаашид төр машин эзэмшдэггүй болох реформын эхлэл болно.

  • Төсөвт байгууллагын удирдлагууд орон тоо нэмэх шийдвэрийг бие даах гаргахыг хориглоно.

  • Гар утасны зардал, зочин төлөөлөгч хүлээн авах, хоорондоо бэлэг солилцох, төсвийн хөрөнгөөр дайллага зохион байгуулах, урлаг спортын үйл ажиллагаа ивээн тэтгэх, сургалтын төлбөр санхүүжүүлэх, хандив тусламж олгох, гадаад томилолтод бизнес ангиллаар зорчих, дүрэмт хувцас хэрэглэхийг хориглоно.

  • Мөн конторын барилга зургаа, наадмын талбай гурав, соёлын төв долоо, спорт заал цогцолбор гурав, усан бассейн хоёр, конторын тоног төхөөрөмж 18, конторын их засвар 12, айргийн өргөө нэг, орон нутгийн тохижилт зургаа, нийтийн эзэмшлийн зам талбай гурав зэрэг нийт 33 арга хэмжээг хассан.

  • Цаашид угтах, үдэх хаалга, орон нутгийн шинжтэй үрэлгэн зардлыг улсын төсвөөс санхүүжүүлэхийг хориглоно.

  • Үүний дүнд үйл ажиллагааны болон удирдлагын зардал 20 гаруй хувиар буурч, 1,500 гаруй орон тоо хасагдана.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 8 цаг 11 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 9 цаг 54 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 10 цаг 4 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 10 цаг 17 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 10 цаг 27 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 10 цаг 31 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 10 цаг 38 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 10 цаг 41 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Өчигдөр 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top