x

Өөрийн эзэмшлийн газраа баталгаажуулах хугацааг он дуустал сунгажээ

Иргэн болоод хуулийн этгээд өөрийн нэр дээрх газрын бүртгэлээ тавдугаар сарын 1-ний дотор цахимаар бүртгүүлэх шаардлагатай талаар өмнө мэдээлсэн. Тэгвэл энэ хугацааг арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгах шийдвэрийг Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас гаргасан байна. Учир нь аймаг, нийслэлийн газрын албанд иргэд олноор хандаж, хэт их ачаалал үүсгэсэн гэдгийг албаныхан мэдээлжээ.

Заасан хугацаанаас хоцорсон тохиолдолд кадастрын мэдээллийн санд мэдээлэл орохгүй. Иргэд газраа цахим системд бүртгүүлж амжаагүй бол цаашид газартай холбоотой үйлчилгээ авч чадахгүйг албаныхан онцолж байгаа юм.

Газрын кадастрын мэдээллийн санд нэг сая 50 мянга гаруй иргэний газрын өмчлөл бүртгэлтэй байдаг. Үүнээс нийслэлийн хэмжээнд 406 мянга 756 иргэний мэдээлэл байна. Газрын захирамж гарсан ч кадастрын санд бүртгэгдээгүй талбар газрууд байгаа учраас ийнхүү цахимаар бүртгэж буй аж.

"Нэгдсэн санд бүртгүүлснээр газрын цаасан гэрээ, гэрчилгээ ашиглах шаардлагагүй"

Газар бүртгэлийн цахим систем шинэчлэгдэж, 2018 онд сүүлийн хувилбарт шилжжээ. Үүнээс өмнө цаасан хэлбэрээр явж ирсэн газрын кадастрын бүртгэл ирэх тавдугаар сараас эхлэн цахим хэлбэрт шилжих юм. 2018 оноос өмнө кадастрын бүртгэл хийлгэсэн иргэд мэдээллээ заавал цахимаар хийлгэх хэрэгтэй. Мэдээллээ баталгаажуулахгүй бол нөхөн бүрдүүлэлт хийхгүй аж.

Мөн иргэд өөрийн нэр дээр газартай үгүйгээ шалгах хэрэгтэй. Хэрэв ямар нэгэн мэдээлэл гарч ирэхгүй бол харъяа дүүрэгтээ очиж, бүртгэлээ баталгаажуулах нь зөв.

Хуулийн этгээд egazar.gov.mn сайтад хандан бүртгэл мэдээллээ шалгаж, баталгаажуулна. Нөхөн бүрдүүлэлт хийнэ гэдэг нь газрын зургийг, хуулийн этгээдийн мэдээлэлтэй нэгтгэх юм байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 8 цаг 12 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 9 цаг 56 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 10 цаг 5 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 10 цаг 19 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 10 цаг 29 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 10 цаг 32 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 10 цаг 39 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 10 цаг 42 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Өчигдөр 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top