x

Гадаадаас ирсэн иргэдийг тусгаарласан УОК-ийн шийдвэр хуульд нийцсэн эсэхийг хэлэлцэх шүүх хурал хойшлогджээ

Гадаадаас ирсэн иргэдийг тусгаарласан УОК-ийн шийдвэр хуульд нийцсэн эсэхийг хэлэлцэх шүүх хурал шүүх хурал өнөөдөр боллоо. Гэвч хариуцагч тал болох УОК шүүхийн тогтоосон хугацаанд нотлох баримт ирүүлээгүй, мөн товлогдсон шүүх хурал дээр нотлох баримт нэмж өгөх хүсэлт гаргасан тул шүүх хуралдаан 14 хоногийн хугацаагаар хойшилжээ.

Энэ талаар нэхэмжлэгч тал болох Фиделитас Партнерс хуулийн фирмийн зүгээс "Шүүхээс хуульд заасан ажиллагааг хийж байгаа ч хариуцагч УОК хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж байна. Тодруулбал, Шүүхийн тогтоосон хугацаанд нотлох баримт ирүүлээгүй, товлогдсон шүүх хурал дээр нотлох баримт нэмж өгөх хүсэлт гаргаснаар шүүх хурлыг 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдөр байхаар хойшлууллаа" гэсэн юм.

Мөн шүүх хуралдаанд ажиглагчаар оролцох хүсэлтэй олон иргэн байгаа ч шүүхээс өмгөөлөгчийн хурлыг заалаар оруулах хүсэлтийг хангаагүй байна.

Одоогоос хоёр жилийн өмнө хилийн чанадад гацсан иргэдээ эрүүл мэнд, нас, хүйсийн ялгаатай байдлаар хязгаарлан эх орондоо ирэх эрхийг нь зөрчсөн. Арай гэж ирсэн хүмүүсийг коронавируст халдварын шинж тэмдэггүй ч 21 хоног тусгаарласан, улмаар гэртээ 14 хоног үргэлжлүүлэн хөл хорионд байлгасан зэрэг УОК-ын шийдвэрийн нөлөөгөөр хохирол амссан мянга мянган иргэн бий.

Фиделитас Партнерс хуулийн фирм "Ковид-19 цар тахлын үед захиргааны хууль бус шийдвэрийн улмаас иргэнд учирсан хохирлыг барагдуулах" НИЙТИЙН ЭРХ АШГИЙН ӨМГӨӨЛЛИЙН ТӨСӨЛ-ийг жишиг болгож сонгон ажиллаж буй. Тодруулбал, хуулийн фирмийн өмгөөлөгчдийн баг гадаадаас эх орондоо ирсэн, коронавируст халдварын шинж тэмдэггүй иргэдийг 35 /тусгаарлалтын байранд 21, гэрт нь 14 хоног/ хоног тусгаарласан УОК-ын шийдвэрийг хянуулахаар Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан юм.

Уг нэхэмжлэлд УОК-ын 2020 оны гуравдугаар сарын 26, энэ сарын 9-ний өдрийн хурлаас гаргасан “гадаад орнуудаас ирсэн иргэдийг тусгаарлах байранд ажиглах хугацааг 21 хоног болгосон” шийдвэр нь хүчин төгөлдөр бус захиргааны хэм хэмжээний акт болохыг тогтоолгох, энэ шийдвэрийн улмаас хохирсон иргэн Б.Б-гийн хохирлыг нөхөн төлүүлэхийг даалгахыг шаарджээ.

Хэдийгээр шүүхийн шийдвэр хэрхэн гарахыг таамаглах боломжгүй ч эрх нь зөрчигдсөн иргэдийн төлөөлөл болж, хүчин төгөлдөр бус шийдвэрийн улмаас хохирсон болохыг тогтоолгох гэсэн энэхүү нийтийн эрх ашгийн төлөөх өмгөөллийн төсөл “ногоон гэрлээр” яваагүй ч, шүүхийн процессийн дагуу үргэлжилж байна. 

Шүүхээс дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тохиолдолд гадаадаас эх орондоо ирээд 35 хоногийн хугацаанд тусгаарлагдсан иргэн бүрт баримтаар нотлогдох хохирлоо нэхэмжилж, нөхөн төлүүлэх боломж бүрдэх юм. Албан бус тоогоор 25 мянга орчим иргэн гадаадад гацаж, эх орондоо ирээд хаана ч байхгүй 35 хоногийг өөрийн зардлаар тусгаарлалтад өнгөрүүлсэн байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Австрали: Хугацаагүй ял өгөх боломжгүй гадаад иргэдийг Науру арал руу шилжүүлнэ 59 мин УИХ-ын шийдвэрийн биелэлтийг хуулийн хугацаанд тайлагнахыг анхаарууллаа 1 цаг 5 мин Өвчний хяналт, сэргийлэлтийн төв байгуулж, зоонозын өвчин судлалаар хамтран ажиллана 1 цаг 18 мин “Улаанбаатар-2025” дуатлоны Азийн цомын тэмцээн Хүй 7 худагт эхэллээ 2 цаг 11 мин Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж байж өвлийг давна 2 цаг 30 мин Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт 2 цаг 38 мин Г.Занданшатар: Хөрөнгө оруулалт, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна 17 цаг 57 мин Шинэ сүүлт одны сүүл уртсаж байгааг тогтоожээ 18 цаг 28 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын Удирдах зөвлөлийн даргатай уулзлаа 18 цаг 57 мин Хот, нийтийн аж ахуйнд 157 техник хэрэгслээр парк шинэчлээд байна 19 цаг 29 мин Нийгмийн идэвх нь “хэтийдсэн” эмэгтэй амбан захирагч 19 цаг 48 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг 30 хоногийн хугацаанд буулгана 20 цаг 11 мин Автомашингүй өдөр 9-р сарын 13-нд болно 20 цаг 12 мин Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо 20 цаг 13 мин Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна 20 цаг 47 мин Ерөнхий сайд асан Т.Чинават шүүхийн шийдвэрээс өмнө Тайландаас явжээ 20 цаг 48 мин Богд-Хан уул, Туул гол орчимд цэвэрлэгээ зохион байгуулж байна 20 цаг 51 мин АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визний хугацааг хязгаарлах санал гаргав 20 цаг 53 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Казахстаны цахим засаглалын төвтэй танилцав 23 цаг 2 мин Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон БНСУ-ын Жолланам аймаг хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. 23 цаг 3 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо...
Top