Иргэн та 2022 оны I дүгээр улирлын НӨАТ-ын урамшууллын буцаан олголтоороо хөрөнгийн татвараа төлөх боломжтой.
Тодруулбал, 2022 оны Дөрөвдүгээр сарын 18-наас 22-ны хооронд буцаан олголтоороо татвараа төлөх хүсэлт хүлээн авах бөгөөд “ebarimt”-ын асуулгадаа “Тийм” товч дарснаар хялбар, шимтгэлгүйгээр татвар төлөгдөнө.