x

Орон нутгийн Хөгжлийн сангаас нэг хороонд 40-50 сая төгрөгийн хөрөнгө оруулалт олгож байгаа гэв

Орон нутгийн Хөгжлийн сан /ОНХС/-гийн хөрөнгө оруулалтаар 2023 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээнд иргэдээс цахимаар санал авч байна.

Цахим санал асуулга 2022 оны дөрөвдүгээр сарын 15-наас улс орон даяар эхэлсэн бөгөөд зургаадугаар сарын 1-нийг хүртэл үргэлжлэх юм.

Нийслэлийн хэмжээнд энэхүү санал асуулгыг хэрхэн зохион байгуулах, өмнөх жилүүдэд ОНХС-ийн санхүүжилт ямар байсан талаар НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Мишээлтээс тодрууллаа.

-Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн онцлог юу вэ, энэхүү сан ямар эх үүсвэрээс бүрддэг вэ?

-Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан (ОНХНС)-ийн эх үүсвэрийг НӨАТ, газрын тосны нөөц ашигласны төлбөрийн орлого, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, хайгуул хийх, олборлолт хийх тусгай зөвшөөрлийн орлого зэрэг төсвийн орлогын тодорхой хувиар тооцож бүрдүүлдэг. Төсвийн тухай хуулийн дагуу Монгол Улсад 2013 онд анх удаа Орон нутгийн хөгжлийн нэгдсэн санг бий болгож, уг сангаас аймаг, нийслэлд орлогын шилжүүлэг олгох, аймаг, нийслэл нь мөн аргачлалын дагуу харьяа сум, дүүргийн ОНХС-д хөрөнгө хуваарилдаг болсон.

Тус сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээ нь иргэдээс санал авч хэрэгжүүлдэг онцлогтой.

-Иргэд орон нутагтаа тогтвортой амьдран суурьшихад ОНХС-аар хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээ хэрхэн нөлөөлдөг вэ. Иргэд  саналаа өгөхдөө  ямар асуудлыг шийдвэрлүүлэхийг хүсэж байна вэ?

-Иргэд ажиллаж, амьдарч буй орчиндоо тулгарч буй асуудлаа тодорхойлж, саналаа өгснөөр тухайн тулгамдсан асуудлыг шийдэж, орчин нөхцөлөө сайжруулах боломжийг иргэдэд олгодог чухал ач холбогдолтой санал асуулга гэдгийг тодотгоё. Иргэдийн хувьд орчны тохижилт, гэрэлтүүлэг, камержуулалт, авто зам, замын засвар, нийтийн орон сууцны дээвэр, фасадын засвар, авто машины зогсоол байгуулах, явган хүний замыг засаж сайжруулах зэрэг саналыг голчлон өгдөг.  

-Нийслэлээс ОНХС-ийн үйл ажиллагаа, хэрэгжилтийг сайжруулахад хэрхэн анхаарч байгаа вэ. Тус сангийн төсөв дүүргүүдэд хэрхэн хуваарилагдаж, нэг хороонд ойролцоогоор хэдэн төгрөгийн төсөл хөтөлбөр хэрэгждэг вэ. Сангийн төсөв өссөн үү?

-Төсвийн тухай хуулийн дагуу нийслэлээс дөрвөн итгэлцүүрийн дагуу дүүргийн хүн ам, хороодын тоо, байршил, алслалтаас хамаарч есөн дүүрэгт олгох хөрөнгө оруулалтын хэмжээг тодорхойлдог. Дүүргүүдийн хувьд ч нэг хороонд олгох хөрөнгө оруулалтын төсвийг дээрх шалгуур үзүүлэлтэд тулгуурлан хуваарилдаг. Урьд жилүүдэд нэг хороонд дунджаар 20-30 сая төгрөг хуваарилагддаг байсан бол хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр дунджаар 40-50 сая төгрөгийн хөрөнгө оруулалт олгож байна.

-Цахимаар санал хурааж байгаа нь хорооны ажилтнуудын ажлыг хөнгөвчилж байна уу?

-ОНХС-ийн хөрөнгөөр хийх ажлын саналыг 2018 оноос өмнө цаасан хэлбэрээр авдаг байсан бол Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санаачилгаар, Швейцарын Хөгжлийн Агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Азийн сантай хамтран хэрэгжүүлж буй “Хотын засаглалыг сайжруулах төсөл”-ийн хүрээнд ухаалаг утасны “SmartUB” аппликэйшнийг 2017 оноос хөгжүүлсэн. Үүний үр дүнд ОНХС-гийн хөрөнгөөр хийгдэх ажилд иргэдийн саналыг цахимаар авах ажлыг 2018 оноос эхлэн үе шаттайгаар хэрэгжүүлж ирлээ. Ийнхүү цаасан суурьтай бус цахим санал асуулга авдаг болсон нь  дүүрэг, хороод, хэсгийн ахлагчдын ажлыг хөнгөвчилж байгаа.  

Энэ жилийн цахим санал асуулгыг Сангийн яамны “Орон нутгийн хөгжлийн сан”-ийн аппликэйшн, “e-Mongolia” аппликэйшн болон “e-Mongolia.mn” цахим хуудсаар дамжуулан авч байна.

-Өнгөрсөн хугацаанд ОНХС-д саналаа өгөх иргэдийн тоо нэмэгдсэн үү?

-ОНХС-аас санхүүжүүлэх төсөл хөтөлбөрт саналаа өгч буй иргэдийн тоо жилээс жилд нэмэгдэж байна. Цахим санал асуулгад 2018 онд есөн дүүргийн 19 хорооны 13,000 иргэн, 2019 онд зургаан дүүргийн 42 хорооны 76,330 иргэн, 2020 онд есөн дүүргийн 171 хорооны 347,077 иргэн, 2021 онд 171 хорооны 369,656 иргэд оролцсон. Ийнхүү жил ирэх тусам санал өгч буй иргэдийн тоо өсөж байгаа. Гэхдээ энэ нь нийт саналын эрхтэй иргэдийн 46.21 хувьтай тэнцэж байгаа юм.  2022 оноос Сангийн яамны шинэ аппликэйшн, цахим хуудсаар дамжуулан иргэдийн саналыг авч байгаа. Цаашид иргэдийн санал асуулгыг энэхүү шинэ аппликэйшн, цахим хуудсаар дамжуулан авч байх юм.

Иргэд амьдрах орчин нөхцөлөө сайжруулахын тулд ОНХС-гийн санал асуулгадаа идэвхтэй оролцохыг уриалж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 8 цаг 18 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 10 цаг 2 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 10 цаг 11 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 10 цаг 25 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 10 цаг 35 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 10 цаг 38 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 10 цаг 45 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 10 цаг 48 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Өчигдөр 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top