x

БНСУ-ын олон улсын байгууллагаас Улаанбаатар хотын агаар, хөрс, усны бохирдлыг шинжлэх төсөл хэрэгжүүлнэ

Нийслэлийн ИТХ-ын Байгаль орчин, Ногоон байгууламжийн хөгжлийн хорооны ээлжит хурал боллоо. Хурлаар хорооны 2022 оны ажлын төлөвлөгөөний төслийг хэлэлцэж, санал солилцсон юм. Мөн тус хорооны чиг үүргийн хүрээнд харьяалагдах нэгж, хэлтсүүдэд ажиллах жагсаалт батлах, БНСУ-ын КОЙКА олон улсын байгууллагаас Улаанбаатар хотын агаар, ус, хөрсний чанарыг сайжруулах төслийн талаар санал солилцов.

Хуралдааны эхэнд Байгаль орчин, Ногоон байгууламжийн хөгжлийн хорооны дарга Л.Отгонбаатар 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийг танилцууллаа.

Төсөлд агаар, хөрс, усны бохирдлыг бууруулах, ногоон байгууламж, ан амьтан ургамлын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ зэрэг 7 бүлэг 32 чиглэлийн ажлыг тусгажээ. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор хорооны гишүүдээс “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Улаанбаатар хотод хэрэгжүүлэх ажлыг тодорхой тусгах, хорооны гишүүдээс дахин санал авах талаар байр сууриа илэрхийлэв. 

Мөн өнөөдрийн хуралд БНСУ-ын КОЙКА олон улсын байгууллагаас 4 жилийн хугацаанд хэрэгжүүлэх гэж буй Монголын цэвэр хүрээлэн буй орчин төслийг танилцуулав. Уг төсөл нь ирэх 6 дугаар сараас эхлэх бөгөөд төслийн хүрээнд Улаанбаатар хотын агаар, хөрс, усны бохирдлыг хэмжин, шинжлэх аж. Улмаар шинжилгээг үндэслэн бодлогын бичиг баримт боловсруулах юм.

Энэ үеэр нийслэлийн ИТХ-ын дарга, Байгаль орчин, Ногоон байгууламжийн хөгжлийн хорооны гишүүн Ж.Батбаясгалан уг төслийг нийслэлийн ИТХ-ын хэмжээнд дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлсэн юм.

КОЙКА олон улсын байгууллагын ахлах зөвлөх, доктор Саха Меянатан энэ талаар “Энэхүү төслийг Азийн Хөгжлийн Банк, Дэлхийн Банк, бусад олон улсын байгууллагуудтай хамтран ажиллахаар төлөвлөж байна.

Улаанбаатар хотын тулгамдаж байгаа асуудлын нэг болсон агаар, орчны бохирдлыг хэмжихдээ сүүлийн үеийн дэвшилтэт техник, технологийг ашиглана.

Мөн төсөлд оролцож буй салбарын яам, нийслэлийн албан хаагчдын чадавхыг бэхжүүлнэ. Төслийг дэмжиж, манлайлан ажиллахаар болсон Нийслэлийн ИТХ-ын байгууллагад талархал илэрхийлье” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 8 цаг 19 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 10 цаг 2 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 10 цаг 12 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 10 цаг 25 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 10 цаг 35 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 10 цаг 39 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 10 цаг 45 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 10 цаг 49 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Өчигдөр 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top