Унгарын нэрт монголч эрдэмтэн Кара Джоргиталаал төгслөө.
Тэрээр өрнө дорнын 12 хэлэнд нэвтэрсэн төдийгүй монгол хэл аялгуу, монголын уран зохиол, ардын аман зохиол, алтай хэл шинжлэл, бичиг үсэг болон соёлын түүхээр хэдэн зуун өгүүлэл бичиж, олон ном бүтээл туурвисан эрдэмтэн, судлаач хүн байв.
Тодруулбал, 20 гаруй наснаасаа түрэг, монгол, түвэд, манж, тунгус, чуваш, хятад хэл соёлыг сонирхон судалж, харьцуулан шинжилж эхэлсэн бөгөөд халимаг, буриад, монголоор хээрийн судалгаа хийж байжээ.
Түүнийг мөн эрдэмтэн, соён гэгээрүүлэгч Бямбын Ринчений хүргэн байсан гэдгээр Монголчууд мэдэх билээ.
Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийльe.