x

Нийт 490 оюутан цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдаж байна

“Оюутан-цэрэг” хөтөлбөрт 51 их, дээд сургуулийн 490 оюутан дөрвөн бүлэгт хуваагдан цэргийн мэргэжил олгох сургалтад хамрагдаж байна.

Оюутан-цэргүүд хоёр сар танхимд, хоёр сар цэргийн бэлтгэл сургалтад хамрагдах юм. Сургалт МУИС, ШУТИС, ХҮИС, МУБИС-иудад тус тус болж байна. Сургалтын үйл ажиллагаатай Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нар танилцаж, оюутнуудтай уулзлаа.

“Оюутан-цэрэг”-2022 хөтөлбөр энэ жил анх удаа “E-Mongolia” цахим платформоор бүртгэл явуулсан бөгөөд нийт 1,472 оюутан бүртгүүлжээ. Эдгээр оюутнаас голч оноогоор жагсаан, эрүүл мэндийн үзлэг, биеийн тамирын шалгалтад хамруулсан бөгөөд сонгон шалгаруулалтад 490 оюутан тэнцсэн байна.

Оюутан цэргийн хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр зургаан удаагийн сургалтад 5,000 гаруй оюутан залуус хамрагдаж, цэргийн алба хаасан юм. Оюутан залуус хичээлдээ амжилт үзүүлж, ёс суртахуун, зан чанарын хувьд төлөвшиж, эерэг хандлагатай, хариуцлагатай, муу зуршилгүй, эх оронч иргэн болон хүмүүждэг гэдгийг БШУ-ы сайд оюутнуудад хэлсэн үгэндээ онцоллоо.

Боловсролын салбар мэдлэгтэй, чадвартай, төлөвшилтэй иргэнийг бэлтгэх зорилготой. Энэ зорилготой уялдаж буй хөтөлбөр болох “Оюутан-цэрэг”-ийн тоог цаашид нэмэгдүүлж, сургалтын материаллаг баазыг бэхжүүлэхэд анхаарч ажиллахаа салбарын сайд нар санал нэгтэй хэлж байв.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр нар оюутан залуустаа хандан эр цэргийн албаа нэр төртэй хааж, эх орныхоо шилдэг боловсон хүчин болохыг хүсэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 8 цаг 27 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 10 цаг 10 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 10 цаг 20 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 10 цаг 33 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 10 цаг 43 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 10 цаг 47 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 10 цаг 53 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 10 цаг 57 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Өчигдөр 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top