x

Монгол, Тайваний уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн үргэлжилж байна

Тайваний Тайжун хотын “Да Дун дүрслэх урлагийн үзэсгэлэн”-д шалгарсан Монгол болон Тайвань уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн Монгол арт галерейд үргэлжилж байна.

Тайпэйн худалдаа, эдийн засгийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар Taiwan in Mongolia, Тайжун хотын захиргаа болон Монгол арт галерей хамтран дээрх үзэсгэлэнг зохион байгуулж байгаа аж.

Ирэх мягмар гариг хүртэл үргэлжлэх тус үзэсгэлэнд Монгол Улсаас шалгарсан найман уран бүтээлчийн шилдэг бүтээл болон Тайжун хотын захиргаанаас “Да Дун дүрслэх урлагийн үзэсгэлэн ”-гийн гран при шагнал болох “Да Дуны дүрслэх урлагийн шагнал”-ыг хүртсэн хоёр бүтээл багтжээ.

Тайжун хотын “Да Дун дүрслэх урлагийн үзэсгэлэн”-д сүүлийн жилүүдэд Монголын уран бүтээлчид идэвхтэй оролцож байгаа бөгөөд оролцсон хүний тоо болон шагнал хүртсэн хүний тоогоороо олон улсын шилдэг гурван оролцогч багийн нэг болсон.

Ялангуяа өнгөрсөн жил 115 олон улсын бүтээлээс 43 бүтээлийг Монголын уран бүтээлчид ирүүлсэн юм. Олон улсын уран бүтээлчдийн 18 бүтээл нэгдүгээр шатанд шалгарснаас найм нь Монгол уран бүтээлчдийн бүтээл байсан ба уралдааны финалын шатанд уг найман уран бүтээлээс гурав нь шалгарчээ.

Хамтарсан үзэсгэлэнд өнгөрсөн жил “Да Дун дүрслэх урлагийн үзэсгэлэн”-д нэгдүгээр шатанд Монголоос шалгарсан найман уран бүтээлчийн тус бүр шилдэг гурван бүтээл болон Тайваниас шалгарсан хоёср уран бүтээлчийн шилдэг бүтээл нийлсэн нийт 26 бүтээл дэлгэгдэж байна.

Бүтээлүүд нь өргөн цар хүрээг хамрах бөгөөд тосон будаг, анимэйшн, усан будаг, уран баримал, арьсан урлал, керамик урлал, мод металл урлал гэх мэт төрөлд оролцжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Австрали: Хугацаагүй ял өгөх боломжгүй гадаад иргэдийг Науру арал руу шилжүүлнэ 1 цаг 40 мин УИХ-ын шийдвэрийн биелэлтийг хуулийн хугацаанд тайлагнахыг анхаарууллаа 1 цаг 46 мин Өвчний хяналт, сэргийлэлтийн төв байгуулж, зоонозын өвчин судлалаар хамтран ажиллана 1 цаг 59 мин “Улаанбаатар-2025” дуатлоны Азийн цомын тэмцээн Хүй 7 худагт эхэллээ 2 цаг 52 мин Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж байж өвлийг давна 3 цаг 11 мин Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт 3 цаг 19 мин Г.Занданшатар: Хөрөнгө оруулалт, худалдаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна 18 цаг 38 мин Шинэ сүүлт одны сүүл уртсаж байгааг тогтоожээ 19 цаг 9 мин Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром”-ын Удирдах зөвлөлийн даргатай уулзлаа 19 цаг 38 мин Хот, нийтийн аж ахуйнд 157 техник хэрэгслээр парк шинэчлээд байна 20 цаг 10 мин Нийгмийн идэвх нь “хэтийдсэн” эмэгтэй амбан захирагч 20 цаг 30 мин Дэлбэрэлтэд өртсөн 207 дугаар байрыг 30 хоногийн хугацаанд буулгана 20 цаг 52 мин Автомашингүй өдөр 9-р сарын 13-нд болно 20 цаг 53 мин Баянзүрх дүүрэгт 30 өрх хийн зуухтай боллоо 20 цаг 55 мин Месси ДАШТ-д оролцох эсэхдээ эргэлзэж байна 21 цаг 28 мин Ерөнхий сайд асан Т.Чинават шүүхийн шийдвэрээс өмнө Тайландаас явжээ 21 цаг 29 мин Богд-Хан уул, Туул гол орчимд цэвэрлэгээ зохион байгуулж байна 21 цаг 32 мин АНУ гадаад оюутан, сэтгүүлчдийн визний хугацааг хязгаарлах санал гаргав 21 цаг 34 мин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Казахстаны цахим засаглалын төвтэй танилцав 23 цаг 43 мин Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот болон БНСУ-ын Жолланам аймаг хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа. 23 цаг 44 мин
iИх уншсан
АН-ынхан МАН-ынханд хичээл заав БИД ЯЛАВ МАН-ын дарга хэн болох вэ? "АД ҮЗЭГДЭХ ЗОРИГ" номыг ад үзэх зориг Эх оронч Лоохууз Хүүхдүүдээрээ дамшиглаад байгаа юм уу? Бизнесийн сонгодог 50 бүтээл Монголд... Эцэг эхчүүдэд хар тамхи хэрэглэсэн үед илрэх шинж тэмдгийн т... Намрыг найр цэнгээнд алдах эрхгүй шүү Улс төрийн пиар маркетингийн манлайд хэрхэн залагдав? Цахилгааны хувьд санаа зовохгүй ч дулааны хэмнэлтэд шилжиж б... Атаархал улс төрийн зэвсэг болохын цагт Цагаан хэрэм Өмнөдөд зурсан санамж: Газар нутгаараа оролдож, тусгаар улса... О.Алтансаруул: Өгий нуурын эргийн төлөвлөлтийг жишиг болгон ... Есдүгээр сард олгох халамжийн тэтгэвэр, тэтгэмж, тусламжийн ... Тэтгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгох ажлыг эрчимжүүлн... Дэлхийн хамгийн тайван таван орныг нэрлэжээ Улаанбаатарт BRT тусгай замын автобус нэвтрүүлнэ 09-р сарын 08 ны өдрөөс 11 уулзварт баруун гар тийш эргэх зо...
Top