x

Хүний нөөцийн менежмент "Шинжилгээ ба хэмжилт" номын нээлт боллоо

Монгол улсад бизнесийн байгууллагын хүний нөөцийн менежментийн эцсийн үр дүнг шинжлэх ухааны үндэслэлтэй тооцох, тодорхойлох, удирдах болон хянах онол арга зүйн үндэслэлийг дэлхийн улс орнуудын хөгжлийн хандлага, менежментийн сэтгэлгээний хөгжилд нийцүүлэн боловсруулж, мэргэжлийн хувьд сонирхолтой санал дэвшүүлсэн шинэхэн ном мэндэллээ.

Хүний нөөцийн үнэ цэнийг тооцох, хэмжих үзүүлэлтүүдийн загварыг мэдээллийн технологийн компаниуд ашиглаж, өөрсдийн хөгжүүлж буй хүний нөөцийн удирдлагын системүүдээ удирдлагын шийдвэр гаргалтыг дэмжих систем болгон өргөжүүлэх бүрэн боломжтойг уг номын агуулгаар илэрхийлж байна.

Номын нээлт өнөөдөр ШУТИС-ийн Бизнесийн ахисан түвшний сургуулийн эрдмийн зөвлөлийн танхимд болж, нээлтийн арга хэмжээнд Доктор, Дэд Профессор Г.Баттүвшин, Доктор, Дэд Профессор М.Банзрагч, Монгол улсын гавъяат эдийн засагч, Доктор (Sc.D), профессор Г.Батхүрэл, Гавъяат багш Доктор (Ph.D), Профессор Х.Пүрэвдагва, MSDI IHROC Гүйцэтгэх захирал А.Амар болон эрдэмтэн судлаачид, HR club-ийн удирдах зөвлөлийн төлөөллүүд, зохиогчийн гэр бүл шавь нар оролцлоо.

ШУТИС-ийн Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Доктор, Дэд Профессор Г.Баттүвшин номын нээлтийг эхлүүлж, мөн Бурханы оронд заларсан номын зохиогч Г.Гантөгсд хүндэтгэл үзүүллээ.

Номын нээлтийн үеэр Монгол улсын гавъяат багш, Удирдахуйн ухааны Доктор (Ph.D), Профессор  Х.Пүрэвдагва “Хүний нөөцийн менежмент “Шинжилгээ ба хэмжилт” номын агуулгын талаар танилцуулж, уг ном нь Шинжлэх Ухааны онол арга зүйн чухал бүтээл болж, уг бүтээлд орсон хүний нөөцийн хэмжих үзүүлэлтүүд, хүний нөөцийн мэдээллийг цэгцлэх практик санал зөвлөмжүүд нь байгууллагын онцлог, тухайн нөхцөл байдалдаа тохируулан хөгжүүлэх замаар ямар ч бизнесийн байгууллагууд ашиглаж болно. Түүнчлэн менежментийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байгаа их, дээд, сургуулиудын сургалтын материал болгон ашиглах боломжтойг тодотгож, номын зохиогчийн гэр бүлд номын дээжээс гардуулан өгсөн юм. 

Номын зохиогч Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Бизнесийн Удирдлага Хүмүүнлэгийн сургуулийн багш, Дэд профессор, Бизнесийн удирдлагын ухааны доктор, Гонгоржавын Гантөгс нь 18 жилийн турш Хүний нөөцийн салбарт тасралтгүй суралцаж Олон Улсын хүний нөөцийн менежментийн онол практикийг судалж Монголын хүний нөөцийн салбарт нэвтрүүлэн судалгаа шинжилгээний ажлуудыг хийсээр 2017 онд хүний нөөцийн чиглэлээр бизнесийн удирдлагын докторын зэрэг хамгаалсан анхны судлаач эрдэмтэн юм.

Хэдийгээр хэдхэн сарын өмнө бурханы орондоо заларч мөнх бусыг үзүүлсэн ч хүний нөөцийн менежментийн салбарт оюуны бүтээлээ үлдээн, үйл хэрэг нь мөнхөд үргэлжлэн явж байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Ктмс иин магистрантур (172.69.252.132)
    Талийг ч багш минь нүлээрээ инээгээд л бдаг сан Бидэнд их урам хайрладаг байж билээ
    2022 оны 04 сарын 15 | Хариулах
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 8 цаг 35 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 10 цаг 19 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 10 цаг 28 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 10 цаг 42 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 10 цаг 52 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 10 цаг 55 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 11 цаг 2 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 11 цаг 5 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Өчигдөр 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top