Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж, хуралдаанаас гаргасан шийдвэрийг Ерөнхий сайд танилцууллаа.
Тэрээр энэ үеэр "Төрийн өмчит байгууллагын автомашины дугаарыг өнгөөр ялгана" хэмээн мэдээллээ.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Төрийн албаны хуулийн төсөл дээр төрийн өмчит байгууллагын автомашинуудын дугаарыг өнгөөр ялгана гэж орсон. Тодруулбал, зөвхөн албан хэрэгцээнд гэсэн бичигтэй, өөр өнгөтэй автомашины дугаар төрийн байгууллагуудад бий болно гэсэн үг. Ингэхээр тухайн автомашиныг хувийн хэрэгцээнд буюу хүүхдээ сургууль, цэцэрлэгт зөөх асуудал гарвал олон нийтэд илэрхий болно.
Мөн төрийн өмчит байгууллага том оврын автомашинуудыг нэгтгэж, урьдчилан захиалга өгөөд унадаг болно. Харин илүү гарсан автомашиныг олон нийтэд нээлттэй хэлбэрээр худалдан борлуулна" гэлээ.