x

Цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосны гаалийн татварыг тэглэх саналыг УИХ-д хүргүүлнэ

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар импортоор оруулж ирдэг цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосны импортын гаалийн татварын таван хувийг түр хугацаанд тэглэх саналыг УИХ-д оруулахаар болжээ.

Энэ талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Үнийн өсөлтийг бууруулах зорилготой хуулийг баталснаар гурил, махны үнийг тогтоон барих боломжтой. Төрөөс үйлдвэрлэгчдэд хөнгөлөлттэй зээл олгох, улмаар тариаланчдад хуримтлагдсан өмнөх жилүүдийн улаанбуудайн нөөцийг худалдаж авна.

Ингэснээр дэлхий дахинд үүссэн улаанбуудайн хомсдолоос урьдчилан сэргийлэх, хаврын тариалалтад анхаарах томоохон дэмжлэгийг төр засгаас ААН-үүдэд олгосноор болзошгүй хүнсний тасалдлаас урьдчилан сэргийлэх давуу талтай.

Мөн өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар импортоор оруулж ирдэг цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тосны импортын гаалийн татварын таван хувийг түр хугацаанд тэглэх саналыг УИХ-д оруулахаар боллоо. Энэ бол түр хугацаанд буюу 2022 он дуустал хэрэгжинэ. Цаашлаад нөхцөл байдлаа харж явах шаардлагатай.

Бид үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих байдлаар Засгийн газар багц арга хэмжээг авна.

Харин импортоор оруулж ирдэг өргөн хэрэглээний зарим бүтээгдэхүүн буюу цагаан будаа элсэн чихэр, ургамлын тосны импортын татварыг тэглэснээр тодорхой хэмжээнд үнийг тогтоон барих боломж үүснэ. Гэхдээ хилийн чанадад энэ бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэх эрсдэлээс Засгийн газар урьдчилан сэргийлэх нь хүндрэлтэй.

Мөн дотоодын ургамлын тос үйлдвэрлэгчдийн борлуулалтын болон үйлдвэрийн үндсэн түүхий эдийг НӨАТ-аас чөлөөлөх шийдвэрийг Засгийн газар гаргаж, УИХ-аар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Украин улс бол ургамлын тосны гол улсуудын нэг. Тиймээс цаашид ургамлын тос хомсдох нөхцөл байдал үүсэж байгаа. Тиймээс ийнхүү дотоодын ургамлын тос үйлдвэрлэгчдээ төр дэмжих арга хэмжээ авч байна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 8 цаг 34 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 10 цаг 18 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 10 цаг 27 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 10 цаг 41 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 10 цаг 51 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 10 цаг 55 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 11 цаг 1 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 11 цаг 5 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Өчигдөр 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top