x

М.Мөнхзаяа: Бурхан болоочийн ар гэрийнхэн шарилыг гаргах өдрөө өөрсдөө сонгох боломжтой

Самбалхүндэвийн оршуулгын газар буюу олон нийтийн хэлж заншсанаар Далан давхрын оршуулгын газрын 10 га талбайд Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн, оршуулгын үйлчилгээний нэгдсэн төв байгуулах, тэнд нутаглуулсан насан өөд бологсдын шарилыг нүүлгэх ажлыг энэ сарын 14-ны өдрөөс эхлүүллээ.

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд, "Нью семетри" ХХК-ийн хамтран хэрэгжүүлэх төслийг эхлүүлсэн энэ өдөр Гандантэгчэнлин хийдийн лам хуврагууд хурал ном хурж, зан үйл хийсэн юм.

Далан давхрын оршуулгын газар нь 1930-аад оны үед байгуулагдаж, 1987 онд Ардын депутатуудын хурлын тогтоолоор хаагдсан боловч иргэд 2000 оны эхэн үеийг хүртэл бурхан болоочдоо нутаглуулсаар иржээ. Далан давхрын оршуулгын газар нь нийт 73.9 га талбайг хамардаг. Харин төсөл хэрэгжүүлэх 10 га талбай дахь булшны тооллогыг 2021 оны дөрөвдүгээр сард хийсэн бөгөөд нийт 10.934 булш тоологдсон байна. Газар оршоосон хүний цогцос нь 20 гаруй төрлийн хорт хийг дэгдээж, хорт бодисууд хөрсөнд нэвчиж, олон жилийн хугацаанд өвчин үүсгэх чадвараа хадгалж, байгаль экологи болон хүний эрүүл ахуй, амьдрах орчинд сөргөөр нөлөөлдөг. Чухам тиймээс нийслэлийн хойморт орших Самбалхүндэвт Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн, оршуулгын үйлчилгээний нэгдсэн төвийг байгуулахаар зорьж буй юм. Төсөл хэрэгжүүлэгчдээс зарим зүйлийг тодрууллаа.

Энэ үеэр Гандантэгчэнлин хийдийн лам Ж.Одгарьд "Самбалхүндэвийн оршуулгын газрыг нүүлгэн шилжүүлэх тухай сүүлийн 10 гаруй жил ярьж байгаа ч ажил хэрэг бололгүй өнөөдрийг хүрсэн. 2021 онд Нийслэлийн Засаг даргын А/733 тоот захирамж гарч, асуудлыг нэг талд гаргаж, хэн ч харсан сэтгэлд зохистой цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар шийдвэрлэсэн билээ. Энэ ажлыг Гандантэгчэнлин хийд, тус хийдийн лам хуврагууд дэмжиж байгаа" гэлээ.

-Өөд болоочдын шарилыг зөөхөд ямар зан үйл хийдэг вэ. Урьд өмнө нь ийм тохиолдол олон гарч байсан уу?

-Дээдэс лам нарын бичиж үлдээсэн судар номын дагуу зан үйл хийж, хурал ном хурж байна. Өнөөдөр лам хуврагууд маань Гүнрэгийн лхого, Лүйжин зэрэг номыг хурлаа. Цаашид өдөр тутамд хурал ном үргэлжлүүлэн хурна. Бурхан болоочийн шарилыг нүүлгэн шилжүүлэх зан үйл урьд өмнө нь болж байсан үйл л дээ. Ялангуяа Мял богд төгс гэгээрсэн бурхны хутгийг олоод өөрийн ээжийнхээ шарилыг дахин оршоож байсан гэдэг. Орчин цагт ч ялгаагүй ийм зан үйл олонтаа тохиосон. Насан өөд бологсдын ар гэрийнхнийг түмэн олныхоо тусын тулд зөв сэтгэлээр хандаасай гэж уриалмаар байна. Энэхүү оршуулгын газарт Гандантэгчэнлин хийдийн олон лам хуврагуудыг нутаглуулсан байдаг гэсэн юм. 

-Тус төслийг хэрэгжүүлэх санаачилга хэрхэн гарсан бэ?

"Нью семетри" ХХК-ийн  гүйцэтгэх захирал М.Мөнхзаяа: Манай компанийн хувьд нийгмийн хариуцлагын хүрээнд эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг бий болгоход хувь нэмрээ оруулах, оршуулгатай холбоотой олон тулгамдсан асуудлыг цогц байдлаар шийдвэрлэх үүднээс энэхүү төслийг хэрэгжүүлж байна. Төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, ар гэрийнхний дэмжлэгээр чамгүй зориг шаардсан ажлыг эхлүүллээ. Гүн хүндэтгэлтэй, нэн хариуцлагатай энэ ажлыг нээлттэй байх зарчмаар хийж гүйцэтгэнэ. Анх 2015 онд УБЗАА-аас тооллого хийхэд оршуулгын 30 хувь эвдрэлтэй байсан бол одоо 50 хувь болж нэмэгдээд байна. Тиймээс ар гэрийнхний зүгээс айдас хүйдэсгүйгээр бурхан болоочоо эргэж болох нь гээд талархалтай хандаж байгаа.

-Нэр хаяг тодорхойгүй булшнуудыг яах вэ. Ар гэрийнхэн нь холбогдож байна уу?

"Нью семетри" ХХК-ийн  гүйцэтгэх захирал М.Мөнхзаяа: Хэний хэн, хэдэн онд оршуулсан нь тодорхойгүй бурхан болоочдын шарилыг чандарлаад дурсгалын цэцэрлэгт хүрээлэнд мөнхжүүлнэ. Нэр хаягтайг нь мөн сийлж мөнхжүүлнэ. Төсөл хэрэгжүүлж буй 10 га газарт багтсан насан өөд бологсдын нэрийг www.sambalhundev.mn сайтад байршуулсан. Тэндээс хайж олж болно. Төслийн талбайд байршсан бурхан болоочийн ар гэрийнхэн шарилыг гаргах өдрөө өөрсдөө сонгох боломжтой.

-Гадаадын иргэний шарил олон бий гэсэн. Холбогдох байгууллагуудтай нь холбоо барьсан уу?

-Тухайн улсын Элчин сайдын яам, холбогдох газруудад нь мэдээллээ хүргэсэн. Ямар байдлаар хамтран ажиллахаа ярилцаж байна. Дөрөвдүгээр сарын 15-наас есдүгээр сар хүртэл нүүлгэн шилжүүлэлт хийгдэх юм.

-Төслийн бүтээн байгуулалтын талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Төсөл гурван бүтээн байгуулалтаас бүрдэнэ. Нэгдүгээрт, талбайд хамаарагдаж буй 11 мянган бурхан болоочийн шүтээн чандрыг залах дурсгалын цэцэрлэгт хүрээлэн, буяны сүмийн бүтээн байгуулалт, хоёрдугаарт эмгэг судлалын төв буюу цогцос хадгалах байр, гуравдугаарт оршуулга болон түүнтэй холбоотой зан үйлийн нэгдсэн цогцолбор байгуулна. 


Тус оршуулгын газар нь Чингэлтэй дүүргийн суурьшлын бүс, Дэнжийн мянгын хүнсний захтай зэрэгцэн оршдог. Иймд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн, оршуулгын үйлчилгээний нэгдсэн төвийг байгуулах ажлыг ийнхүү эхлүүлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 8 цаг 37 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 10 цаг 20 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 10 цаг 29 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 10 цаг 43 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 10 цаг 53 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 10 цаг 57 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 11 цаг 3 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 11 цаг 7 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Өчигдөр 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top