Баянзүрх дүүргийн 28-р хорооны нутаг дэвсгэр, Хужирбулангиын ойролцоо амьдардаг гэр бүлийн хоёр хоорондоо маргалдаж улмаар дөрвөн хүүхдээ хөнөөхөөр тохиролцон, том хүүгээ ээж нь хөнөөсөн онц ноцтой хэрэг гарчээ.
Тодруулбал, хосууд 13, 12, 9, 1 насны дөрвөн хүүхэдтэй байсан бөгөөд хүүхдүүдээ хөнөөж дараа нь амиа хорлохоор төлөвлөсөн байжээ. Улмаар цагдаагийн алба хаагчид хэргийн газрыг шуурхай илрүүлэн эцэг эхийг нь баривчилж, бусад хүүхдүүдийг хамгаалалтад авсан байна.
Яг одоо хэргийн газарт цагдаагийн алба хаагчид үзлэг хийж байна.