БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яамнаас Монголын нийслэл Улаанбаатарт шууд нислэг хийх эрхийг дахин хоёр компанид нэмж олголоо.
Ирэх зургаадугаар сараас эхлэн Jeju Air Co, T'way компаниуд Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэж эхлэх аж.
Jeju компанид 7 хоногт дөрвөн удаа, T'way компанид 7 хоногт гурван удаа Сөүл-Улаанбаатарын хооронд нислэг хийнэ.
Одоогийн байдлаар Өмнөд Солонгосын Korean Air Lines Co 7 хоногт зургаа, Asiana Airlines Inc компани 7 хоногт гурван удаа Монголд нислэг үйлдэж байгаа бөгөөд тус хоёр компанид дахин нэг, нэг нислэгийн эрх нэмж олгожээ.
Ийнхүү Монгол, БНСУ-ын хооронд агаарын тээврийн өрсөлдөөн ихэссэнээр нислэгийн үнэ буурах боломжтой юм.