НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол 2022 оны дөрөвдүгээр сарын 17-ны ням гаригт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.
Иргэн та 2022 оны гуравдугаар сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтаа дөрөвдүгээр сарын 16-ны 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой.
Энэ удаагийн тохирлын супер хонжвор 30 сая төгрөг байх юм.
Хамгийн бага буюу сугалааны сүүлийн гурван орон таарсан хэрэглэгчид 30,000 төгрөг хожих бол дөрвөн орон таарсан хэрэглэгчид шууд 100,000 төгрөг хожих эрх авна.
Хэрэв таван орон таарвал 1.5 сая, найман орон таарвал 30.0 сая төгрөг хожих юм.
Танд аз хүсье!