x

“Хангарди терминал”, “Улаанбаатар экспо” үзэсгэлэнгийн танхимыг шинээр байгуулна

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурал өчигдөр боллоо.

“Олон улсын худалдаа логистикийн төв” ХК-аас энэ онд хэрэгжүүлэх долоон төслийг дэмжүүлэх тухай асуудлыг Нийслэлийн Засаг даргын Авто замын түгжрэлийг бууруулах болон зам, тээврийн асуудал хариуцсан орлогч Б.Одсүрэн танилцуулсан юм.

Тодруулбал, “Хангарди терминал”, Төмөр замын гаалийн хяналтын бүс, “Улаанбаатар экспо” үзэсгэлэнгийн танхим, Хүнс, барааны бөөний худалдааны төв гэсэн дөрвөн төслийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлнэ. Харин байгууллагын дотоод ажлын хүрээнд Авто сэлбэг, тос тосолгооны материал, дагалдах хэрэгслийн бөөний төв, Шувуут нуур, Мод үржүүлэг гэсэн гурван төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Хангарди терминал байгуулах төсөл нь баруун болон төвийн 16 аймгийн холбосон 100 автобусны зогсоол, оффисын барилга, үйлчилгээний талбай, 300 автомашины зогсоол, нийтийн тээврийн дулаан зогсоол, засвар үйлчилгээ, жолооч үйлчлүүлэгчдийн амрах байраас бүрдэнэ.

Харин төмөр замыг ашиглан гаалийн хяналтын талбай бүхий ачаа тээврийн логистикийн төв байгуулснаар ажлын байр нэмэгдэж, нийслэлд татварын орлого төвлөрүүлж, төсөвт хувь нэмэр оруулахын зэрэгцээ замын хөдөлгөөний түгжрэл, дуу чимээ, агаар, хөрсний бохирдол, хүн амын төвлөрлийг тодорхой хувиар бууруулах юм.

Мөн Сонгинохайрхан уулын бэлд “Шувуут нуур”, Мод үржүүлгийн газар байгуулснаар ногоон байгууламж нэмэгдэн, хүн бүрийн очих дуртай газрын нэг болж, төслөөс орох орлого бүрийн гурван хувийг экологийн тэнцвэрт байдал болон байгаль орчны эерэг нөлөөллийн санд төвлөрүүлэхээр төлөвлөжээ.

Эдгээр төсөл нь Улаанбаатар хотын нэн тулгамдсан асуудлууд болох замын хэт ачаалал, агаар, хөрсний бохирдол, хүн амын төвлөрлийг бууруулахад чухал түлхэц болох юм.

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх төслүүдийг Авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны ажилтай нийцүүлэн, тооцоо, судалгааг хийх, дүгнэлт гаргах Ажлын хэсэг байгуулахыг үүрэг болголоо. Мөн бусад төслийн хувьд дэмжин ажиллахыг холбогдох байгууллагын удирдлагуудад чиглэл болгов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 8 цаг 34 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 10 цаг 17 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 10 цаг 27 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 10 цаг 40 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 10 цаг 50 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 10 цаг 54 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 11 цаг 0 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 11 цаг 4 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Өчигдөр 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top