x

Байгалийн өвөрмөц тогтоц бүхий Цагаан суваргыг улсын тусгай хамгаалалтад авахаар төлөвлөжээ

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд орон нутагт ажиллажээ. 

Энэ үеэр Дундговь аймгийн Цагаан суваргыг улсын тусгай хамгаалалтад авахаар төлөвлөсөн талаар танилцуулав.

Цагаан суварга нь Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт, аймгийн төвөөс урагш 156 км-т оршдог Өлзийт сумын нутаг дахь Дэл уулнаас баруун хойно орших эгц цавчим мөргөцөг. Нүдэнгийн говиос тод сайхан харагддаг. Эрт цагийн далайн ёроолын шаварлаг хурдас он цагийн эрхэнд эвдэрч эрэг ганга, мөргөцөг үүсгэсэн нь алсаас харахад цайран гэрэлтэх суварга мэт байдаг.

Зүүн тийшээ харсан байдаг бөгөөд алсаас харахад байшин сууц, хот балгас мэт харагдана. Мөргөцгийн өндөр нь 60-аад метр бөгөөд өргөөшөө нийтдээ 400-гаад метр үргэлжилдэг. 90 хэмийн эгц эрэгтэй. Цагаан суваргаас зүүн тийш долоон километр, Өлзийт сумаас 85 километр орчимд намхан толгодын дунд Хэвтээ босоогийн 50 метр урт агуй бий. Агуйн зарим газар мөлхөж, зарим газар босоо явах боломжтой тул Хэвтээ босоогийн агуй хэмээн нэрлэжээ. Агуйнаас урагш гурван хайлаас байдаг аж. 

Тус аймгийн хувьд одоогийн байдлаар улсын тусгай хамгаалалттай дөрвөн газар байдаг бөгөөд нийт 391 мянган га талбайг эзэлдэг. Үүнээс 2012 онд Их газрын чулууг байгалийн цогцолборт газрын ангилалд оруулсан бол үлдсэн гурав нь байгалийн нөөц газрын ангилалтай. 

Дундговь аймгийн ИТХ-ын 2019 оны 14 дүгээр тогтоолоор Дэл, Хөнжлийн уул, Цагаан суваргыг байгалийн өвөрмөц тогтоц, түүх соёлын улбааг уламжлан хадгалсан байдлаар нь өвлөн үлдээх зорилгоор нийт 336,490 га газрыг байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах тухай саналаа БОАЖЯ-нд хүргүүлжээ.

Харин Соёлын яамнаас Цагаан суваргыг байгалийн цогцолборт газрын ангиллаар тусгай хамгаалалтад авах тухай саналыг БОАЖЯ-нд өгчээ.

Улсын тусгай хамгаалалтад авч, хамгаалалтын захиргааг байгуулахын тулд байгалийн цогцолборт ангилалд шилжүүлэх шаардлага бий болсныг орон нутгийн удирдлагууд ч хэлж байна.

Энэ онд салбарын яамнаас аялал жуулчлалыг дэмжих зорилгоор 12 байршилд отоглох цэг байгуулахаар төлөвлөсний нэг нь Цагаан суварга оржээ. Хэдийгээр аялал жуулчлалыг хөгжүүлэх шаардлагатай ч нөгөө талаар хог хаягдал, хөрсний бохирдол ихээр үүсэх болжээ.

Цагаан суваргад жилд дунджаар 50 мянган жуулчин ирдэг. 2020 онд 7,000 орчим, 2021 онд 15 мянга орчим дотоодын жуулчин энд ирсэн. Өлзийт сумаас 85 км алслагдсан учраас хогийн савыг тогтмол цэвэрлэх боломж гардаггүй. Иймээс жуулчдад хог хаягдлаа авч явахыг сануулдаг байна.

УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг улсын тусгай хамгаалалтад авахаар төлөвлөж буй газруудын талаарх саналаа нэгтгээд УИХ-ын ажлын хэсэгт ирүүлэхийг хүслээ. Улсын тусгай хамгаалалтад авсан газруудад тодорхой хязгаарлалтууд гарах учраас малчин өрхүүдийг дэмжих бодлого, отрын бүс болон бэлчээрийн даацыг зохицуулах зэрэг асуудал тулгарахыг сануулав.

Мөн тусгай хамгаалалттай газар нутагт ашигт малтмалын зөвшөөрөл олгохгүй байх, байгаль хамгааллын менежментийг оновчтой болгох, хуулийн төсөлд орон нутгийн удирдлагууд, мэргэжлийн байгууллагуудыг саналаа өгч хамтран ажиллахыг хүслээ.

Түүнчлэн ажлын хэсэг Их газрын чулууны байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны үйл ажиллагааны талаарх мэдээллийг сонслоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 8 цаг 41 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 10 цаг 24 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 10 цаг 33 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 10 цаг 47 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 10 цаг 57 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 11 цаг 1 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 11 цаг 7 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 11 цаг 11 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Өчигдөр 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top