x

Хэрэглэсэн усаа 90 хувь хүртэл дахин боловсруулах технологитой, нунтаг металлын үйлдвэр ашиглалтад орлоо

Их Британи, Герман улсын дэвшилт технологид суурилсан, катодын болон хаягдал зэсийг дахин боловсруулж нунтаг металл гарган авах үйлдвэрийг “Талын Метал нунтаг" компани байгуулж, өнөөдөр ашиглалтад орууллаа. Нунтаг металлыг дэлхийд Герман, БНХАУ, Япон, Их Британи зэрэг 20 гаруй оронд л үйлдвэрлэж зах зээлд нийлүүлдэг аж.

Тэгвэл манай улс анх удаагаа дэлхийн жишигт нийцсэн дэвшилт технологи бүхий төмөрлөгийн үйлдвэрийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх боломжтой болж байна.

Монгол инженерүүд Их Британи, Герман улсын мэргэжилтнүүдтэй хамтран хоёр жилийн хугацаанд үйлдвэрээ барьж, өнгөрсөн нэгдүгээр сараас туршилт хийж эхэлжээ.

Тус үйлдвэрийг ашиглалтад оруулснаар нэмүү өртөг шингэсэн экспортын бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж нээгдэж байгаа бөгөөд нунтаг металл нь автомашины жижиг эд ангиуд болох очлуур, араа, цахилгаан сойз, холхивч, вакум унтраалга, мөн 3D хэвлэл, гоёл чимэглэл, үнэт эдлэл компьютер, гар утас зэрэг өндөр технологи бүхий эд ангиудад чухал үүрэг гүйцэтгэдэг аж.

Жилд 3,000 тонн нунтаг металл үйлдвэрлэх хүчин чадалтай тус үйлдвэр нь түүхий эд бүтээгдэхүүнээ 99 хувь ашиглаж, хэрэглэсэн усаа 90 хувь хүртэл дахин боловсруулах технологитой байгаль орчинд ээлтэй гэдгээрээ онцлогтой. Манай улсад сард 200 тонн зэсийн хаягдал гардаг учраас түүхий эд бүтээгдэхүүн хангалттай гэдгийг мэргэжилтнүүд хэлсэн.

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан тус үйлдвэрийг байгуулж, улсынхаа аж үйлдвэржилтэд үнэтэй хувь нэмэр оруулж буй “Талын Метал нунтаг” компанийнханд амжилт хүсээд “Дэлхий нийтээр нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байгаа энэ цаг үед Засгийн газар Монгол Улсын аж үйлдвэрийн салбарт Шинэ Сэргэлтийн бодлогыг зорилт болгон дэвшүүлээд буй.

Аж үйлдвэржилтийн хөгжлийг шинэ түвшинд гаргахаар зорьж буй энэ цаг үед технологийн дэвшил, монгол инженерүүдийн ур чадварыг харуулсан үйлдвэр ашиглалтад орж байна. Дотоодын металл боловсруулалтын түвшинг нэг шат ахиулж, нэмүү өртөг шингэсэн экспортын шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэн, улсынхаа үйлдвэржилтийн бодлогыг хөгжүүлэхэд шинэ шан татлаа. Нунтаг металл бол аж үйлдвэрийн IV хувьсгалын чухал материал түүхий эд бөгөөд үүнийг Монголд үйлдвэрлэх суурь тавигдсанд баяртай байна” гэсэн юм.

Тус үйлдвэр нь зөвхөн зэсийн нунтаг бус цаашид ган, мөнгө, төмөр, никель, хром зэрэг бүх төрлийн металлын нунтаг гаргах боломжтойг нээлтийнхээ үеэр хэлж байлаа. Одоогоор бүтээгдэхүүнээ экспортод гаргахаар БНХАУ-тай хэлэлцээр хийж буй бөгөөд Япон, Их британи, БНСУ-д нийлүүлэхээр бүтээгдэхүүнийхээ дээжийг танилцуулаад буй юм байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 8 цаг 41 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 10 цаг 25 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 10 цаг 34 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 10 цаг 48 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 10 цаг 58 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 11 цаг 1 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 11 цаг 8 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 11 цаг 12 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Өчигдөр 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top