x

Д.Сумъяабазар: Зөвшөөрөлгүй гарааш, хашааг буулгасан талбайг тохижуулах хэрэгтэй

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. 

Энэ үеэр зөвшөөрөлгүй гарааш, хайс, хашааг буулгасан талбайг тохижуулах ажлыг эрчимжүүлэхийг Хотын дарга Д.Сумъяабазар үүрэг болголоо.

Тэрээр "Улаанбаатарын төвийн зургаан дүүргийн хэмжээнд Хот тосгоны барилгажилтын норм, дүрэм хүн амын тооцоот нягтрал нэг га газарт 450 байх хязгаарыг давсан 111 байршил байгаа. Эдгээр 1,044 га газарт цаашид инженерийн шугам сүлжээ, нийгмийн дэд бүтэц болон нийтийн эзэмшлийн зам талбайг барихаас бусад зориулалтаар шинэ газар эзэмших, ашиглах эрх, барилга, байгууламж барих зөвшөөрөл олгохгүй байх саналыг холбогдох дүрэм журмын хүрээнд боловсруулж, энэ долоо хоногт багтаан танилцуулах хэрэгтэй" гэв.

Энэ хүрээнд дараах ажлыг гүйцэтгэхийг үүрэг болгов. 

  • Захиалагчийн хяналт тавьж байгаа болон эрх шилжүүлсэн байгууллагууд хоорондын ажлын уялдаа, холбоог сайжруулах. Зураг төсөв, ажлын даалгавар тодорхойгүй байгаа ажлуудаа яаралтай шийдвэрлэж, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх

  • Нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулаад төсвийн тодотгол хийх бэлтгэл ажлыг сайтар хангаж, нийт байгууллагууд төсвийн сахилга батыг сайжруулж, хэмнэлтийн горимд шилжүүлж ажиллах

  • Хөрөнгө оруулалтын ажлын хүрээнд хийж байгаа барилга, байгууламж, авто замын засвар шинэчлэлийн ажлуудын хөдөлмөрийн аюулгүй байдлыг сайтар хангуулж, хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллах

  • Нийслэлийн хэмжээнд эвдэрч, гэмтсэн зам талбай болон явган хүний замын тооцоо, судалгааг гаргаж, засварлах, сайжруулах ажлын төлөвлөгөө боловсруулж танилцуулах

  • Нийслэлд барилга байгууламж барих хүсэлт гаргахаас улсын комисс хүлээж авах хүртэлх үйлчилгээ бүрийн шат дамжлага, өнөөгийн нөхцөл байдлыг тодорхойлон, бизнес процессын дахин загварчлалыг гаргаж, нийслэлийн хэмжээнд эрх зүйн зохицуулалтаар үйл ажиллагааг нь багасгах боломжтой үйлчилгээнүүдийг хялбаршуулах

  • Барилгын үйл ажиллагаатай холбоотой үйлчилгээнүүдийг иргэн, аж ахуй нэгж, байгууллагуудад хүндрэл чирэгдэл үзүүлэхгүйгээр одоогийн ашиглаж буй цахим системүүдийн уялдаа холбоог хангаж, нэгдсэн мэдээллийн санг нийслэлд үүсгэх, нэгдсэн эх үүсвэрээр буюу “Онлайн бизнес төв”-ийн цахим системээр хүргэж, ажиллах

  • Иргэдийн амьдрах орчныг сайжруулах, газрын зөрчил арилгах ажлын хүрээнд зөвшөөрөлгүй гарааш, хайс, хашааг буулгасан талбайг тохижуулах ажлаа эрчимжүүлэх

  • Хаврын бүтээн байгуулалтын ажлууд эхэлж байгаатай холбогдуулан хашааны стандартыг хэрэгжүүлэх, хяналт тавьж, танилцуулж ажиллах 

  • Нийтийн эзэмшлийн газарт болон эзэмшиж, ашиглаж байгаа газарт хууль, дүрэм журам зөрчиж, зөвшөөрөлгүй барьсан хашаа, хайсны зөрчлийг арилгах, газар чөлөөлөх ажлыг харьяа нутаг дэвсгэрийн хэмжээнд зохион байгуулах, хяналт тавих дэд ажлын хэсгийг байгуулж ажиллах

  • Бизнес эрхлэхэд таатай орчныг бүрдүүлэх ажлын хүрээнд 74 тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон, цаашид бизнес эрхлэгчдээс ирүүлсэн гомдлыг шуурхай шалган шийдвэрлэж, хариуг цаг хугацаанд нь өгч, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах

  • Нийслэлийн хэмжээнд өргөдөл, гомдол, албан бичгийн шийдвэрлэлтийг холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд хурдан шуурхай шийдвэрлэж ажиллахыг тус тус үүрэг болгосон байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 8 цаг 39 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 10 цаг 22 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 10 цаг 32 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 10 цаг 45 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 10 цаг 55 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 10 цаг 59 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 11 цаг 6 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 11 цаг 9 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Өчигдөр 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top