x

Д.Сумъяабазар: Улаанбаатар хот хөгжлийн бонд гаргахаар бэлдэж байна

“Монголын эдийн засгийн чуулган-2022”-ын "Хот, хөдөөгийн сэргэлт" салбар хуралдаан боллоо.

Энэ үеэр Хотын дарга Д.Сумъяабазар дараах асуултад хариулсныг хүргэж байна.

-Шинэ сэргэлтийн бодлогод “Хот, хөдөөгийн сэргэлт”-ийн хүрээнд түгжрэлийг бууруулах, их, дээд сургуулийг нүүлгэх, эдийн засгийн чөлөөт бүс байгуулах зэрэг есөн зорилт тавьсан байсан. Хот, хөдөө ялгаагүй хүмүүс амьдарна. Үүнтэй Шинэ сэргэлтийн бодлогын зорилтууд хэрхэн уялдаж байгаа вэ?

-Хамгийн тулгамдсан асуудал бол хот, хөдөөгийн сэргэлт. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд явсан системээ үндсээр нь эргэн харах ёстой. Хотын асуудал бол 1.6 сая иргэний нягтаршил, эдийн засаг юм. Тиймээс эрх зүйн чадамжийг нэмэгдүүлэх ёстой. Өнгөрсөн онд нийслэлийн төсөв 29 тэрбум төгрөг байсныг 900 тэрбум болгон нэмэгдүүлж чадсан. Тиймээс хотын хөгжлийн үндэс нь бие даасан эдийн засаг юм. Хот, хөдөөгийн сэргэлтийг ярихын тулд эрх зүйгээр, үндэс сууриар нь хараач гэж хэлмээр байна. Улаанбаатар хот бол эдийн засгийн сэргэлтийн үе рүүгээ орж байна.

Бидэнд маш их боломжийг хууль, эрх зүйгээр нээж өгсөн. Үүгээрээ Улаанбаатар хотын хөгжлийг шинэ түвшинд гаргана гэж бодож байна. Тиймээс зөв төлөвлөлт, хот байгуулалт, дижитал шинэчлэлээр хотоо хөгжүүлнэ. Бид судалгаа, тооцоо, техник, эдийн засгийн үндэслэлүүдийг гаргаад явж байна. Бидэнд маш их боломж бий, дааж давшгүй ачаа биш.  

Нөгөөтээгүүр хязгаар нутаг, хөдөөгийн хөгжлийг давхар ярих хэрэгтэй. Хөдөөгийн хөгжил хоцрогдож байна. Бүсчлэлээ зөв тогтоож чадахгүй байна. Тиймээс системийн хувьд нь өөрчлөлт хийгээсэй гэж хүлээж байгаа. 21 аймагтай хотыг дүйх ямар ч боломжгүй.

Улаанбаатар хотын эдийн засаг 28 их наядад хүрсэн байна. ДНБ-ий 74 хувийг үйлдвэрлэж байна, 150 мянган аж ахуйн нэгж байна, их, дээд сургуулийн 96 хувь, мөнгөний эргэлтийн 86 хувь хотод ногдож байгаа.

Тиймээс зоригтой бөгөөд дорвитой шийдэл рүү ормоор байна. Шийдэл бол эрх зүйн чадамжийг нэмэгдүүлж, системийг зөв болгоно.

-Хотыг чиглэх хүний урсгал буурахгүй байна. Их сургууль, аж үйлдвэр, томоохон захуудыг хотоос хэрхэн гаргахаар төлөвлөж байна вэ. Ойрын хугацаанд ямар ажлууд хийх вэ?

-Улаанбаатар хотыг 2050 он хүртэл хөгжүүлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг УИХ-аар оруулахаар бэлтгэж байгаа. Дагуул хот Улаанбаатартайгаа уялдаж явах ёстой. Түүнээс орон нутгийн чанартай хотын зохион байгуулалттай дагуул хот байна гэвэл бүтэхгүй. Тиймээс эдийн засаг, тооцоо, судалгаа, төлөвлөгөөн дээр суурилсан дагуул хотыг бий болгох ёстой. Хотод газар байхгүй юм шиг хүмүүс боддог, тийм биш. Хотод газар зүй, байршлын орон зай хангалттай байгаа. Бид төлөвлөж чадахгүй байгаа.

Улаанбаатар хотын төлөвлөлтийг олон улсын түвшинд хамтарч хийхээр бэлтгэж байна. Хотод олон боломж бий. Тиймээс Улаанбаатар хотын ирээдүйг гэрэлтэй харах ёстой. Учир нь өнгөрсөн жилийн хугацаанд дотооддоо хөрөнгө оруулалтыг 30 дахин тэлж чадсан. Одоо гадаадад эх үүсвэр гаргах, олон улсын хөрөнгийн зах зээлээс бонд босгохоор бэлтгэж байна. Улаанбаатар хотын үнэлгээг хийнэ.

Шинэ төлөвлөлтөд 800 мянгаас 1.3 сая хүн амьдрах хотын төлөвлөлтийг хийхээр оруулж байгаа. Хувийн хэвшилтэйгээ эдийн засгийн хамтарсан зохион байгуулалтад орно. Энэ боломжгүй зүйл биш.

Дэлхийн бүх хот хөгжлийн бондыг 20-30 жилийн хугацаатай гаргадаг. Улаанбаатар хот хөгжлийн бонд гаргахаар бэлдэж байгаа. Бидэнд бүх боломж бий. Улаанбаатар хот хөрөнгийн дутагдалтай байгаа. Тэрнээс түгжрэлийг бууруулах ажилд чадахгүй зүйл байхгүй. Түгжрэл, төвлөрлийг үе шаттай бууруулах хүч, бололцоо, боломж бий.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 8 цаг 43 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 10 цаг 27 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 10 цаг 36 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 10 цаг 50 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 11 цаг 0 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 11 цаг 3 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 11 цаг 10 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 11 цаг 14 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Өчигдөр 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top