x

ФОТО: Халиа тошин үүссэн газруудад шуурхай баг ажиллаж байна

Жил бүрийн хаврын улиралд шар усны үер, булаг шандны усны халиа тошин урсаж, нийслэлийн зарим дүүргийн гэр хорооллын айл өрхүүд хүнд нөхцөлд аж төрдөг. Энэ жилийн хувьд цаг агаар харьцангуй эрт дулаарч, цас бага унасан хэдий ч Сонгинохайрхан дүүргийн 26, 40 дүгээр хорооны зарим бүсэд эрсдэлт байдал үүсээд байна. Геодези, усны барилга, байгууламжийн газрын хамт олон халиа тошингоос үүссэн их хэмжээний цас, мөсийг арилгах ажлыг эрчимтэй хийж байна.

Энэ талаар Геодези, усны барилга, байгууламжийн газрын Далан сувгийн ашиглалт, засварын инженер Д.Ариунбаатар "Энэ жилийн хувьд нийслэлийн зургаан дүүргийн 10 байршилд хөрсний ус нэвчиж, халиа тошин үүсээд байна. Манай байгууллагын зүгээс бүх газарт мэргэжлийн баг гарган, ажиллуулж байгаа. Нийтдээ 8820 метр куб сувгийг механик аргаар татсан бол гар аргаар 1700 гаруй метрт суваг татаж, далан босгоод байна. Далангаас илүү гарсан мөсийг зөөж тээвэрлэсэн. 950 метр куб хайлуулагч бодис, давсыг гаргалгаа болон ил сувгуудад цацсан.

Энэ жилийн халиа тошин үүссэн 10 байршилд авто зам, гүүр болон явган хүний гүүр өртөж, цас мөсөнд дарагдсан. Эдгээрийг гараар цэвэрлэж, ус чөлөөтэй урсгах боломжтой болгодог. Байгууллагын зүгээс машин техник болон ажиллах нөхцөлөөр сайн хангасны хүчинд ажил урагштай, сайн явж байгаа" гэлээ.

Харин Геодези, усны барилга, байгууламжийн газрын ерөнхий инженер С.Батсайхан зарим асуултад хариуллаа. 

-Халиа тошин, шар усны үерийн шалтгаан юу вэ?

-Шар усны үер бол хаврын улиралд тохиодог. Уул, хангайн цас хайлж урссанаас үүсдэг үер юм. Харин халиа тошин бол булаг шандны уснаас үүдэлтэй, өвлийн улиралд илүүтэй тохиодог. Булаг шанд орчимд айлууд зөвшөөрөлгүй бууснаас болж өвлийн улиралд булгийн ус жигд урсаж чадахгүй хахаа, бөглөрөл  үүсгэн халиа тошин бий болж, ойролцоо нь байрладаг айл өрхүүд ус, цасанд автдаг. Жил бүр нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүрэгт халиа тошин үүсдэг. Тиймээс манай Геодези, усны барилга, байгууламжийн газраас 10 гаруй эрсдэлт байршилд иргэдэд санамж сэрэмжлүүлэг өгч ирсэн. Энэ жилийн хувьд Толгойт гол дагуу оршдог Сонгинохайрхан дүүргийн 26, 40 дүгээр хороонд суваг татах ажлыг хийж байна. Сонгинохайрхан дүүрэгт шар усны үер болон халиа тошинд өртөх эрсдэлтэй, хамгаалалтын зурваст  буусан нийт 2316 өрх бий. Тэдний 544 нь ямар ч гэрчилгээ, зөвшөөрөлгүйгээр буусан байгаа юм. Эдгээр айл маш эрсдэлтэй бүсэд аж төрж байна. Энэ хэсэгт үерийн хамгаалалтын барилга, байгууламж байхгүй, байгалийн жалга судгаар ус, цас урсдаг. Тиймээс дүүргийн Онцгой байдлын албаныхан болон дүүргийн тохижилтын хэлтсийнхэн хариуцан ажилладаг. Тус газруудаас хүн хүч, машин механизмын дутагдалтай байдлаас болж манай байгууллагад хүсэлт гарган, мэргэжил, арга зүйн тусламж авч ажиллаж байна. Энэ жил л гэхэд тус газарт 3-4 удаа ирж ажиллалаа.

-Үерийн ус их хэмжээгээр урссанаар хөрс болон орчин асар ихээр бохирддог. Бохирдлыг бууруулахад хэрхэн анхаарч ажилладаг вэ?

-Шар усны үер, халиа тошин гэлтгүй, зуны хур борооны улиралд зуслангийн айл өрхүүдийн бохир болон жорлонгийн усаар бохирдол дамжих нь бий. Үерийн хамгаалалтын барилга байгууламжаар дамжсан нь голууд руу урсдаг. Хотын төвөөр ч бохир ус урсах аюултай. Иймээс манай байгууллага Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран халдваргүйжүүлэх ажлыг байнга зохион байгуулдаг. Газар зохион байгуулалт, хот төлөвлөлтийн алдаа болон зөвшөөрөлгүй суурьшлын бүс бий болсонтой холбоотойгоор бохир ус гол, ундны усанд орж бохирдох эрсдэлд хүргэх аюултай. Үүнд анхаарч, мастер төлөвлөгөө хийж байгаа. Улаанбаатар хотыг 2040 хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, Инженерийн бэлтгэл арга хэмжээний төлөвлөгөөний хүрээнд судалгаа хийж, төрөл бүрийн ажлын төлөвлөгөө боловсруулсан. Урьд жилүүдэд Дунд, Сэлбэ голд их хэмжээний шар усны үер болж, орон сууцны хонгил, зоорийн давхар, айл өрх, албан байгууллагууд усанд автаж байсан. Бид холбогдох байгууллагуудтай хамтран шаардлагатай арга хэмжээг авч ажилласан.

-Иргэд шар усны үер, халиа тошингоос урьдчилан сэргийлэх боломж бий юү?

-Манай байгууллага нийслэлийн иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг үер, усны аюулаас хамгаалах үндсэн чиг үүргээ биелүүлэн ажиллаж байна. Аюултай бүсэд зөвшөөрөлгүй хашаа байшин, гэр барьсан айл өрхүүдэд анхааруулга, сэрэмжлүүлэг өгч, нүүх шаардлага хүргүүлдэг хэдий ч хууль эрх зүйн зохицуулалт тааруугаагаас айлууд нүүдэггүй. Халиа тошин үүсдэг газруудад жил бүр ирж ажиллаад байх уу, хөрөнгө мөнгө зарсаар байх уу гэдгийг шийдэхийн тулд бид зураг төсөв, төлөвлөлт хийсэн. Үерийн хамгаалалтын барилга байгууламж гэдэг асар өндөр төсөвтэй, зардал ихтэй, урт хугацаанд шийдэгддэг онцлогтой. Ганцхан жилийн дотор шийдэх боломжгүй. Гэсэн хэдий ч нийслэлийн зүгээс үе шаттайгаар анхаараад, боломжит хувилбараар олон ажлуудыг хийж байгаа, гэсэн юм.

Мөн СХД-ийн 26 дугаар хорооны хэсгийн ахлагч Т.Лянхуацэцэг "Геодези, усны барилга, байгууламжийн газрын хувьд 2021 оны арваннэгдүгээр сараас эхлэн манай хорооны нутагт үүссэн халиа тошинг арилгах, айл өрхүүд рүү оруулахгүй тогтоох зэрэг ажлыг амжилттай сайн хийж гүйцэтгэж байна. Миний хариуцаж буй бүсэд зөвшөөрөлгүй нутагладаг 10 гаруй айл бий. Нүүх тухай шаардлага өгсөн хэдий ч нүүгээгүйгээс болоод маш ихээр усанд автсан. Тухайн үед айл өрхүүдийн гэр, байшин руу ус орж, бохир болон жорлон нь усаар дүүрчихсэн, маш хүндрэлтэй нөхцөлд аж төрж байсан. Энэ байгууллагынхан хурдтай, сайн ажилласны хүчинд ус татарч, айл өрхүүд рүү дахин ус, цас, мөс ороогүй" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Барямаа (162.158.50.167)
    Миний бөөрийг 490,000 доллараар худалдаж авсан Энэтхэгийн Венката эмнэлгийн эмч Вэйн Кёрлийн ачаар бөөрийг зарах гэж маш олон оролдлогын дараа маш их баяртай байна, тэдэнтэй DOCTORWAYNECURL@OUTLOOK.COM эсвэл whatsap +19083082601 хаягаар холбогдоорой. Би үнэхээр аз жаргалтай бас баяртай байна Би Монголоос ирсэн Барямаа гэдэг
    2022 оны 04 сарын 07 | Хариулах
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 8 цаг 49 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 10 цаг 33 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 10 цаг 42 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 10 цаг 56 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 11 цаг 6 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 11 цаг 9 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 11 цаг 16 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 11 цаг 19 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Өчигдөр 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top