x

Дахин төлөвлөлтөд газар нь багтсан иргэдийн орон сууцны түрээсийн төлбөрийг нийслэлээс гаргаж байна

Нийслэлийн удирдлагуудын иргэдтэй хийх уулзалт үргэлжилж байна.

Нийслэлийн Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар НЗДТГ-ын Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн “Дүнжингарав” салбарт иргэдтэй уулзлаа.

Баянзүрх дүүргийн 2, 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Манба дацан хийд орчимд гэр хорооллын дахин төлөвлөлтийн дагуу барих барилгын ажил удааширснаас 85 өрхийн 600 гаруй иргэн есөн жилийн турш хүлээж байгаа тухай тус дүүргийн дөрөвдүгээр хорооны иргэн Б.Магван мэдээлж, яаралтай иргэдэд ээлтэй шийдвэр гаргахыг Нийслэлийн Засаг даргын орлогчоос хүссэн юм. Тус уулзалтад Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү, Хот байгуулалт, хөгжлийн газрын Орлогч даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Шижирбаяр, Нийслэлийн Орон сууцны корпораци ХК-ийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан нар оролцож, иргэдийн асуултад хариулт өглөө.

Иргэн Б.Магван нарын гурван иргэний  хөндөн тавьсан асуудлыг салбар хариуцсан орлогч, холбогдох алба, агентлагийнхан сайн мэдэж байгааг Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү хэллээ.

Нийслэлийн Засаг дарга өнгөрсөн гуравдугаар сарын 4-ний өдөр тус барилгын угсралтын ажлыг холбогдох хууль, тогтоомжийн дагуу нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд 2022 оны II улиралд багтаан эхлүүлэхийг даалгасан. Гэсэн хэдий ч иргэд Монгол орны уур амьсгалын онцлогоос шалтгаалан ажлыг яаравчлан эхлүүлэх хүсэлт тавьсан юм. Төсөл хэрэгжүүлэгч “Их өргөө” ХХК барилга угсралтын ажлыг үргэлжлүүлэхээс татгалзжээ. Мөн гэрээ байгуулан, газраа чөлөөлсөн 85 өрхийн хүмүүс түрээсийн орон сууцанд хэтэрхий удаан аж төрж, ая тухгүй байгаагийн дээр гурван ч хүн өөд болсон байна. Түүнчлэн гэр хорооллын дахин төлөвлөлтийг хувийн компаниар гүйцэтгүүлэхээр бүрэн дүүрэн хэрэгжих боломжгүй байгаа тухай иргэд хэлж байлаа.

Гэр хорооллын дахин төлөвлөлтөд багтсан тус газарт дэд бүтэц тавих болоод иргэдийн орон сууцны түрээсийн төлбөрийг нийслэлийн төсвийн хөрөнгөөс гаргаж буй юм.

Барилгын компаниуд ашиг орлогоо эхэнд тавиад барилгаа барихгүй, газраа чөлөөлж, барилга барих зөвшөөрөл олгосон иргэд хэт удаан хүлээх зэрэг сөрөг нөлөөлөл ихтэй байгаа тул гэр хорооллын дахин төлөвлөлтийг хот хариуцан ажиллавал илүү өгөөжтэй, сургууль, цэцэрлэг, ногоон байгууламж гэх мэт нийгмийн дэд бүтцийг хамтад нь шийдэх болно гэсэн санал иргэдээс гарч байлаа.

Нийслэлийн Засаг даргын Барилга, орон сууц, үйлдвэр, технологийн паркийн асуудал хариуцсан орлогч Б.Сүхбаатар энэ долоо хоногтоо багтаан бүх өрх, иргэдтэй дахин уулзах, уулзалтад төсөл хэрэгжүүлэхээр санал өгсөн “Монгол угсаа” ХХК-ийн төлөөлөл болон нийслэлийн асуудал хариуцсан албан хаагч нарыг байлцуулан барилга угсралтын талаар нягтлах шийдвэр гаргасан.

Нийслэлийн Засаг даргын орлогчтой уулзсан удаах иргэн Б.Оюунчимэг ч мөн гэр хорооллын дахин төлөвлөлтийн асуудлыг хөндөж, Сонгинохайрхан дүүргийн 5, 6, 7 дугаар хорооны  нутаг дэвсгэр Ханын материал орчмын гэр хорооллын газрыг дахин төлөвлөж, барилгажуулж буй компанийг солих хүсэлтэй байгаагаа хэлсэн. Уг төсөл 2013 оноос хэрэгжиж эхэлсэн бөгөөд төсөл хэрэгжүүлэгчээр “Хера пропертийз” ХХК шалгарч, 13 блок 584 айлын барилга барьж, ашиглалтад оруулаад байгаа юм. Иргэн Б.Оюунчимэг нь төсөл хэрэгжүүлэгчтэй тохиролцоонд хүрээгүйн улмаас гэрээ байгуулаагүй аж. Нэгэнт тухайн иргэн төсөлд хэрэгжүүлэгчидтэй гурван талт  гэрээ байгуулаагүй учир Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд заасан эрх, үүргийг шаардах эрхгүй гэдгийг холбогдох албан тушаалтан тайлбарласан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Барямаа (108.162.229.150)
    Миний бөөрийг 490,000 доллараар худалдаж авсан Энэтхэгийн Венката эмнэлгийн эмч Вэйн Кёрлийн ачаар бөөрийг зарах гэж маш олон оролдлогын дараа маш их баяртай байна, тэдэнтэй DOCTORWAYNECURL@OUTLOOK.COM эсвэл whatsap +19083082601 хаягаар холбогдоорой. Би үнэхээр аз жаргалтай бас баяртай байна Би Монголоос ирсэн Барямаа гэдэг
    2022 оны 04 сарын 07 | Хариулах
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 8 цаг 49 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 10 цаг 32 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 10 цаг 41 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 10 цаг 55 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 11 цаг 5 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 11 цаг 9 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 11 цаг 15 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 11 цаг 19 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Өчигдөр 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top