x

Д.Сумъяабазар: Хүнд суртлыг багасгах, авлигыг бууруулах үндсэн хүчин зүйл нь цахим шилжилт

Хотын дарга Д.Сумъяабазар дүүргүүдийн Засаг дарга нарын хамт өчигдөр Улсын бүртгэлийн ерөнхий газарт ажиллалаа. Энэ үеэр УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан Нийслэлийн Засаг дарга болоод дүүргүүдийн дарга нар ойлголцож ажиллахын тулд бүртгэлийн байгууллагыг зорин ирж буй анхны тохиолдол гэдгийг тодотгосон юм.

Нийслэл Улаанбаатар хотод албан ёсны бүртгэлтэй иргэдийн тоо 1.6 сая боловч түр оршин суугч, богино хугацаагаар ирж буй хүмүүсийг тооцвол аль хэдийнээ 1.8 саяд хүрсэн гэдгийг бүртгэлийн байгууллагынхан онцолсон. Нэг дүүргийнй бүртгэлийн байгууллагаар  үйлчлүүлж буй хүний тоо нэг аймгийнхаас 4-5 дахин их байдаг аж. Иймээс бүртгэлийн байгууллагын ажил үйлчилгээг цахимжуулах шаардлага зайлшгүй гарч байна.

Гэхдээ бүртгэлийн байгууллагын үйлчилгээ харьцангуй хөнгөн, хялбар болсныг өнөөдрийн уулзалтаас харж болохоор байлаа. Иргэн нэг хорооноос нөгөө рүү шилжихийн тулд өмнө нь нэг хорооноос хасалт хийлгээд, нөгөө хороонд бүртгүүлдэг  байсан бол одоо бүртгүүлэх газраа бүртгүүлэхэд шилжиж явсан хорооны бүртгэлээс автоматаар хасагддаг болсон байна.  Мөн гадаад пасспорт захиалахын тулд иргэд заавал зургаа авахуулаад, угаалгаж бүртгэлийн байгууллагад очдог. Үүний оронд тухайн газартаа зургийг нь аваад, хэвлэгч машинтай шууд сүлжээгээр холбож, иргэн зургаа кодоор хийн, пасспортоо захиалах боломжтойг танилцуулж байлаа. Бүртгэлийн байгууллага нийт 2.15 сая үйлчилгээг цахимаар үзүүлж, иргэдээс гарах зардлыг 30 тэрбумаар хэмнэсэн байна.

Энэ үеэр Хотын дарга Улаанбаатар хотод цахим шилжилт хийх цаг нь болсон гэдгийг тодотгосон юм. Тэрбээр үргэлжлүүлэн “Улаанбаатар бол хүн амын нягтаршил суурьшлын хувьд томоохон  хотуудын зиндаанд хүрсэн. Тиймээс бид маш сайн зохион байгуулалт хийх хэрэгтэй. Хөрөнгө санхүүгийн эх үүсвэр босгох, түүгээр дамжуулан нийгмийн хүлээгээд буй эрүүл, аюулгүй Улаанбаатар хотыг бий болгох боломж бий. Төрийн байгууллагын уялдаа холбоо маш чухал. Хүнд суртлыг багасгах, авлигыг бууруулах үндсэн хүчин зүйл нь цахим шилжилт. Цахим шилжилтийг хийхийн тулд УБЕГ-ын платформтой холболт хийж, шуурхай зохион байгуулалт хийнэ. Автомашины бүртгэл, үл хөдлөх хөрөнгө, газрын бүртгэлийн хувьд Улаанбаатар хотод хүндрэлтэй байгаа. Үүнийг эрх зүйн хувьд шийдэх ёстой. Нөгөөтээгүүр бүртгэлийг хот хариуцдаггүй, өөр газар, яаманд харьяалагддаг. Бүртгэл, татвар хоёр салшгүй холбоотой байх ёстой. Дээрээс нь Улаанбаатар хот газрын асуудлаа шийдэж, үнэлгээ, татвараа тогтоож чадахгүй байгаа. Иргэдэд нээлттэй бирж болоод явъя гэхээр бас л эрх зүйн хувьд яамд болоод дээд шатны байгууллага нь салгаад аваад явчихдаг. Энэ бүхэн эргээд нийслэлийг хөрөнгийн чадваргүй, хөгжиж дэвжихгүй байгаа үндэс нь болчихоод байгаа юм шүү. Төсвийн хараат байдлаар их хотын амьдралыг авч явахгүй гэдэг нь нотлогдоод байгаа. Бүртгэлтэй байж ухаалаг зохицуулалтыг хийнэ” хэмээлээ.

УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан “Улсын бүртгэлийн байгууллага бол Монгол Улсын хамгийн томоохон хэмжээний мэдээллийн санг бүрдүүлдэг, хадгалдаг, хамгаалдаг, боловсруулдаг,  түгээж тараадаг байгууллага. Манайд иргэн, эд хөрөнгө, хуулийн этгээд, архивын гэсэн 42 төрлийн томоохон систем ажиллаж байна. УБЕГ-аас одоогоор 70 гаруй төрлийн лавлагаа өгч буй бол “E Mongolia” системд 50 төрлийн үйлчилгээг оруулсан нь улсын бүртгэгчийн ачааллыг хөнгөлж, тэднийг орлох хэмжээнд хүрсэн сайн үйлчилгээ болж чадсан. Хурууны хээ, QR код уншуулаад шаардлагатай мэдээллийг авч болохын дээр цаашид бүх иргэнийг тоон гарын үсэгтэй болгоно” гэсэн юм.

Татвар бол бүртгэл, мэдээлэл дээр тулгуурладаг гэдэгтэй бүртгэлийн байгууллагын дарга санал нэг байлаа. Тиймээс ч бүртгэлийг төгөлдөр болгоход анхаарч байгаа аж. Хуучин үл хөдлөх хөрөнгө, газар хоёрыг тус тусад нь бүртгүүлж, тусдаа мэдээллийн сан үүсгэж байсан бол одоо нэгтгэж нэг бүртгэлд багтаажээ. Түүнчлэн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг иргэдийн өөрсдийн мэдүүлснээр үнэлж буй нь зохимжтой биш гэдгийг мөн өгүүлж байсан юм.

УБЕГ-аас энэ жилээс төрийн үйлчилгээний шинэ төрлийн киоск машин нэвтрүүлж буй бөгөөд Чингэлтэй дүүрэг болон хоёр аймагт туршилтын журмаар ажиллуулж эхэлжээ. Уг машин нь 18 төрлийн лавлагаа буюу иргэний улсын бүртгэл, хуулийн этгээдийн улсын бүртгэл, эд хөрөнгийн улсын бүртгэлийн үйлчилгээг  төлбөртэй болон төлбөргүйгээр авах боломжийг бүрдүүлж байгаагаараа онцлог юм байна. Цаашид Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвүүдэд дөрвийг, дүүргүүдэд хоёрыг нэмж байршуулахаар төлөвлөжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Н.Алтанхуягийг АН-ын дээд шагнал “Их Эзэн Чингис хаан” одонгоор шагналаа 8 цаг 47 мин Аюултай ачаа тээвэрлэж явсан машин онхолдож хоёр хүн амиа алджээ 10 цаг 31 мин Америкийн нялуурлыг үл тоогч Либерман 10 цаг 40 мин “Miss Universe-2025” тэмцээнд Мексикийн гоо бүсгүй түрүүллээ 10 цаг 54 мин Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт гаргах аудитын нээлт болов 11 цаг 4 мин Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд хүртээлээ 11 цаг 7 мин Улаанбаатарт өдөртөө 2 хэм хүйтэн 11 цаг 14 мин Улсын арслан Э.Батмагнай “Чингис хаан” цом хүртлээ 11 цаг 17 мин "Гурван сүүдрийн театр"-ын уран бүтээлчид нээлтийн жүжгээ энэ сарын 28-нд толилуулна Өчигдөр 20 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 14 хэм хүйтэн Уржигдар 18 цаг 52 мин Академич С.Нарангэрэл “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээнэ Уржигдар 17 цаг 50 мин Монгол, Оросын сангийн яамд хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа Уржигдар 17 цаг 48 мин Аравдугаар сард 11 улсын 240 иргэнийг албадан гаргажээ Уржигдар 17 цаг 47 мин Нарны аймаг руу нэвтэрсэн “3I/Atlas” сүүлт одны ховор зургийг НАСА ил болгожээ Уржигдар 17 цаг 45 мин Монгол Улс Узбекистан руу 57 мянга гаруй хонь экспортолжээ Уржигдар 17 цаг 43 мин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв Уржигдар 17 цаг 41 мин Хятад улс Германы хамгийн том худалдааны түншийн байр сууриа хадгаллаа Уржигдар 17 цаг 38 мин Хүүхдэд чиглэсэн санхүүжилтийг сайжруулах асуудлаар улс орон даяарх хэлэлцүүлэг зохион байгуулав Уржигдар 17 цаг 36 мин Академич Б.Ринчений 120 жилийн ойд зориулсан олон улсын хурал боллоо Уржигдар 17 цаг 33 мин Н.Учралыг 82.5 хувийн саналаар УИХ-ын даргаар сонголоо Уржигдар 17 цаг 29 мин
iИх уншсан
Төрийн шийдвэрээ хиймэл оюун ухаанд даатгадаг ирээдүй айсуй ... МАН-ын дарга УИХ-ын дарга болбол Ерөнхийлөгчийн засаглалаас ... Ирээдүй рүүгээ буцаад! Д.Уламбаяр: АНУ-ын гадаад бодлогыг жинхэнэ ёсоор улс төрийн ... Дубайд дэлхийн хамгийн өндөр зочид буудал “Ciel Dubai Marina... Бүх шатны сургуульд гардан тулаан, өөрийгөө хамгаалах хичээл... О.Уламсайхан: “Чи нөгөө жагсаал хийсэн бацаан мөн байна” гээ... Г.Занданшатар: “Оюутолгой” төсөл харилцан итгэлцэл, шударга ... Н.Алгаа: Төгрөг нуурын ордын эрхийг нь шилжүүлээд мөнгө авсн... НӨАТ-ын сугалааны тохирол явагдаж, азтанууд тодорлоо Архангай аймагт уул уурхайн хаягдал усны даланг сэтэлсэн ноц... Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг хотын удирдлагууд хэлэлц... Хятадын тал Японоос далайн бүтээгдэхүүн авахыг түр хязгаарла... Дорнод аймагт усан бассейн бүхий шинэ спорт цогцолбор ашигла... Цагаан ордонд болсон хүндэтгэлийн зоогт Роналду, Элон Маск н... Д.Нацагдоржийн нэрэмжит шагналын эзэд тодорлоо Лаг хатааж, шатаах үйлдвэрийн төслийг төр, хувийн хэвшлийн т... Шинэ зуунд хүүхдүүд өөрсдийн хөгжлийн бодлогыг тодорхойлов С.Баттулга: Тайванийн асуудлаар мөргөлдөөн үүсвэл Япон, АНУ,... БГД-ийн 18-р хорооны 10 мянга гаруй иргэн төрийн үйлчилгээг ...
Top