Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК-ийн БНТУ-ын Истанбул хотын чиглэлд үйлдэх хуваарьт шууд нислэгийн анхны нислэг 2022 оны Дөрөвдүгээр сарын 6-ны өдөр 08:15 цагт Хөшигийн хөндий дэх "Чингис Хаан" олон улсын нисэх буудлаас хөөрлөө.
МИАТ компани Европын чиглэлд нислэгийн сүлжээгээ өргөжүүлэх, зах зээлээ тэлэх зорилгоор БНТУ-ын Истанбул хотын чиглэлд үйлдэх шууд нислэгээ ийнхүү эхлүүллээ.
Истанбул хотын нислэг нь долоо хоног бүрийн лхагва гарагт үйлдэгдэх бөгөөд зорчигч та бүхэн Storepay аппликэйшн ашиглан нислэгийн тийзээ ямар ч хүү, шимтгэл, нэмэлт төлбөргүйгээр хуваан төлөх боломжтой гэж МИАТ ТӨХК-иас мэдээллээ.