Өчигдөрийн Засгийн газрын ээлжит бус хуралдааны дараа Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийв. Энэ үеэр тэрээр Монгол улсын хилээр авч гарах гадаад валютын хэмээний талаар мэдээллээ.
Тэрээр "Монгол Улсын болон гадаадын иргэн харьяалалгүй иргэд 20 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний биет үнэт металл, бэлэн гадаад валютыг Монгол Улсын хилээр гаргахыг хориглож байна. Үүнтэй холбоотой хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ" гэсэн юм.